x

Хөл бөмбөг дэх хувьсгал буюу хуучин тивийн шинэчлэгдсэн лиг

Клубүүдийн хооронд явагддаг хамгийн сонирхолтой тэмцээн болох Европын Аваргуудын Лигийн тэмцээний зохион байгуулалтын хэлбэр /формат/ сүүлийн 33 жилд анх удаагаа шинэчлэгдлээ.

Ингэснээр тоглолтууд улам сонирхолтой, үзүүштэй болохоос гадна багуудын өрсөлдөөн сүүлчийн мөч хүртэл үргэлжлэх учиртай. Мөн хөл бөмбөгийн оддын тоглолтыг зөвхөн мягмар, лхагва гаргуудад телевизээр үзүүлдэг байсныг пүрэв гарагт буюу гурван өдөр болгон нэмж өөрчилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ Монако хотноо анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан сугалааг явуулж, шинэ хэлбэрээр явуулах гэж буй эхний улирлын тоглолтуудад оролцох өрсөлдөгчдийг тодруулжээ. Өөрөөр хэлбэл, өмнөхийн адил сагснаас бөмбөлгүүдийг сугалан гаргаж ирэхийн оронд компьютерийн тусламжтайгаар сугалааг явуулсан байна.

Ливерпүүлчүүд 2019 онд Аваргуудын Лигт түрүүлснийхээ дараа        

Хуучин тивийн шинэ лиг

Өмнө нь багууд хэсгүүдэд хуваагдан тоглож, хамгийн олон оноо авсан шилдэг 16 баг плей-офф буюу хасагдах шатанд шалгардаг байв. Харин одоо нийт 8 хэсэг тус бүрт 4 баг /нийт 32 баг/ тоглож байсныг өөрчилж, 36 багаас бүрдэх бүхэл нэг лигийг үүсгэжээ.

Сугалааны дагуу баг бүр бусад 8 багтай тоглох бөгөөд ирэх оны нэгдүгээр сард гоолын зөрүүг тооцсон онооны хүснэгтийг гаргана.

Ингээд эхний 8 байр эзэлсэн багууд 1/8-ийн шигшээ тоглолтод шалгараад амарч байх зуур үлдсэн 16 баг нь хоорондоо дараагийн 8 эрхийн төлөө өрсөлдөнө. Үүний дараа хуучин дүрмийн дагуу хагас шигшээ тоглолт хүртэл өөрийн болон өрсөлдөгчийн талбайд тоглосноор ялагч тодрох бөгөөд 5 дугаар сард финалын нэг тоглолтыг зохион байгуулах юм.

Шинэчлэлийн үр дүнд тоглолтууд улам илүү үзүүштэй сонирхолтой болох ажээ. Учир нь, юуны түрүүнд клубүүдийн тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт, хүчтэй нэр хүндтэй багууд эхний тоглолтуудад учраа таарах магадлал өндөр байгаагаас гадна ерөнхий үе шатны сүүлчийн тойргийн тоглолт хүртэл гоол оруулж, оноо авах боломж багуудад хадгалагдсаар байх болно. Учир нь, сүүлчийн тойргийн тоглолтуудыг 2025 оны нэгдүгээр сарын 29-нд нэгэн зэрэг явуулах юм.

“Багуудын хувьд тоглолт бүр чухал. Ерөнхий үе шатанд эхний тоглолтоос сүүлчийн тойргийн тоглолтын дүн бүр нь тэмцээний хүснэгтэд эзэлж буй багуудын байрт шууд нөлөөлнө. Ялсан тохиолдолд 1/8 финалд шууд шалгарах боломж гарч ирж магадгүй, харин ялагдсан тохиолдолд шууд хасагдана, эсвэл нэмэлт халз тоглолтод оролцох боломж бий” гэж УЕФА-гийн удирдлага тайлбарлаж байна.  

Хэн нь хэнтэй, хэзээ тоглох вэ?

Хэн нь хэнтэй тоглох вэ гэдэг нь пүрэв гарагт болсон сугалаагаар тодорхой болсон бол харин хэзээ вэ гэдгийг компьютерийн тусламжтайгаар бямба гарагт тодруулсан байна.

Одоо сугалааны зарчмыг тайлбарлая. 4 сагсанд тус бүрт нь 9 багийг байрлуулсан бөгөөд баг бүр анхдагч ерөнхий үе шатанд 8 тоглолт хийх ёстой. Үүний тулд тухайн баг нь сагс бүрээс 2 өрсөлдөгчийг сонгоно. Дүрэм бол үнэхээр чанга. Өөрийн улсын багуудтай тоглохгүй ба өөр улсын дээд тал нь хоёр багтай тоглох боломжтой. Өөрийн талбайд дөрвөн тоглолт, өрсөлдөгчийн талбайд дөрвөн тоглолт хийх бөгөөд энэ бүхнийг компьютерийн тусламжтайгаар тодорхойлно.

“Үүний дүнд оролцогч багууд өөр хоорондоо ялгаатай түвшний багуудтай тоглохоос гадна хүчтэй топ багууд эхний тойргуудад учраа таарах магадлал өндөр тул үзэгчдийн сонирхлыг татна. Шинэ формат гарснаар баг бүр тэмцээний туршид ширүүн өрсөлдөж, сонирхолтой тоглолтуудыг үзүүлэх болно” гэж УЕФА тооцжээ. 

Бусад лигт гарсан өөрчлөлтүүд

Аваргуудын Лигээс гадна Европын клубүүдийн хооронд болдог Европын Лиг, Конференцийн Лигийн тоглолтуудын зохион байгуулалтын хэлбэр /формат/ ч мөн өөрчлөгджээ. Тодруулбал, Европын Лигийн тэмцээний анхдагч ерөнхий үе шатанд баг тус бүр 8 тоглолт, Конференцийн Лигт тус бүр 6 тоглолт хийх бөгөөд аль алинд нь 36 баг оролцоно.

Ердийн долоо хоногуудад Аваргуудын Лигийн тоглолтууд мягмар, лхагва гарагуудад, Европын Лиг, Конференцийн Лигийн тоглолтууд пүрэв гарагт явагдана. Онцгой долоо хоногуудад Аваргуудын Лигийн тоглолтууд мягмар, лхагва, пүрэв гарагуудад явагдах ажээ. Мөн онцгой долоо хоногуудын Европын Лигийн тоглолтууд лхагва, пүрэв гарагуудад, Конференцийн Лигийн тоглолтууд пүрэв гарагт  тус тус болно.

Эдгээр гурван лигийн тэмцээн бүрийн үеэр тоглолтын онцгой долоо хоногийг тогтоож өгөх бөгөөд энэ үеэр нөгөө хоёр лигийн тоглолтууд явагдахгүй ажээ.

Энэ бүхэн бол туршилтын формат бөгөөд үр дүнгүй гэж үзвэл 2027 оноос хуучин дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 20 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 21 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 21 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 22 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 23 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 24 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 25 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 26 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 27 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 3 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 14 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 30 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 33 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 14 цаг 59 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 5 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 6 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 17 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 18 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 24 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 29 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top