Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга /2024.09.01/ мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.
“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Одоогийн байдлаар, Монголын баг 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тус наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29 дүгээр байрт бичигдэж байна.
Хүснэгтийг Хятадын баг 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил, Франц, Австрали, Нидерланд, Итали, Узбекистан, Швейцарь тэргүүтэй улсууд удаалжээ.
Монголын тамирчид:
Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,
Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,
Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,
Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,
Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,
Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,
Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,
Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,
Пара байт харваа Д.Сэлэнгээ,
Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,
Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,
Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав.
Гэрэл зургийг Ж.Адилбиш