x

У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

"Парис 2024" зуны олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олимпод хүч сорихоор оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн хатаа тэнцүүлэн бэлтгэл сургуулалтаа хангасан эрхэм хүндэт баг тамирчин, багш дасгалжуулагч, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож олимпын наадмаас 30, паралимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн ард түмэн юм.

Манай Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр "Парис 2024"-д зуны 30, паралимпын 17 дахь удаагийн тэмцээнд оролцохоор олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд ес нийт 42 эрх баталгаажуулсан.

Энэ цаг үед Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэлзүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр дөрвөн төрлийн дэмжих багийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллуулж байна.

"Парис 2024" олимп, паралимпт оролцож буй тамирчид та бүхэндээ амжилт хүсэхийн сацуу эрх авсан тамирчин тус бүрд Монгол Улсын Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох болсныг дуулгахад таатай байна.

Олимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдадаа амжилт хүсэж Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтоо мандуулан, Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлж, ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөж, бахдам сайхан амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.  

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол төрийн далбааг олимпын наадмын тугчаар сонгогдсон марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн, паралимпын тугчаар сонгогдсон Э.Содномпилжээ, Б.Оюун-Эрдэнэ нарт гардуулсан юм.  

Үүний дараа Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын наадмын баг тамирчдын бэлтгэлийн хувцасны дээжээс Ерөнхийлөгчид бэлэглэв. 

Ёслолын ажиллагааны төгсгөлд Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тамирчдын төлөөлөл болж Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар үг хэллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 9 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 10 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 11 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 12 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 13 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 14 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 16 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 17 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 52 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 12 цаг 3 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 20 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 22 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 48 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 54 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 56 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 6 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 8 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 13 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 18 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top