x

ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Германы хөл бөмбөгийн шигшээ баг "Евро-2024" тэмцээний 1/8 шигшээд Данийг багийг 2:0-ээр хожив. Гоолуудыг Кай Хаверц (53 дахь минут, торгуулийн цохилт), Жамал Мусиала (68) нар хийлээ. Тоглолтын 4 дэх минутад оруулсан Германы гоолыг довтолгооны алдааны улмаас хүчингүй болгожээ.

Данийн багийн хамгаалагч Жоаким Андерсен тоглолтын 48 дахь минутад германчуудын хаалганд бөмбөг оруулсан боловч багийн тоглогчид нь отон тоглолтод орсон тул гоолыг тооцсонгүй. Үүнээс хэдэн минутын дараа торгуулийн талбайд байсан Андерсен бөмбөгөнд гар хүрч, шүүгч торгуулийн цохилт заажээ. 

Тоглолтын эхний хагаст аянга цахиж, аадар бороо орсон тул тоглолтыг түр зогсоосон байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо аянга цахисны дараа талбайн шүүгч Майкл Оливер тоглолтыг 35 дахь минутад зогсоосноос таван минутын дараа аадар бороо, мөндөр орж, тоглолтыг 25 орчим минутын дараа үргэлжлүүлжээ. 

Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор багийнхаа дээд амжилтыг тогтоов. Тэрбээр 19 дэх тоглолтоо оролцож, Бастиан Швайнштайгерын амжилтыг эвдлээ. 

Шөвгийн наймд Германы баг Испани, Гүржийн шигшээ багуудын аль хожсонтой тоглоно. Шөвгийн наймын тоглолт долоодугаар сарын 5-нд Штутгарт хотод болно.

Энэ удаагийн тэмцээний хасагдах шатны эхний тоглолт Берлин хотноо Итали, Швейцарын шигшээ багуудын хооронд болж, Швейцарын баг 2:0-ээр хожсоноор Италийн шигшээ баг аваргын цомоо хамгаалж чадсангүй. Гоолуудыг Ремо Фрейлер (37), Рубен Варгас (46) нар хийсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 24 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 25 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 26 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 27 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 28 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 29 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 29 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 31 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 32 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 12 цаг 7 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 12 цаг 18 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 35 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 37 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 16 цаг 3 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 16 цаг 9 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 16 цаг 11 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 23 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 28 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 33 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top