x

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ

Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Гэрт нь зэвсэгт этгээдүүд дээрмийн зорилгоор халдах үед Бажо толгойдоо цохиулан гэмтсэн байна.

Мөрдлөг үргэлжилж байгаа тул цагдаа нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага гарах үед Бажо гэр бүлийнхэнтэйгээ Евро 2024 тэмцээний Итали-Испанийн шигшээ багуудын тоглолтыг телевизээр үзэж байсан гэнэ.

Энэ үеэр тэр гэр бүлийнхнийгээ хамгаалах гэж оролдоод буугаар толгойдоо цохиулсан байна.

Орон нутгийн цагаар оройн 10:00 цагийн үед гарсан энэ хэрэг 40 минут орчим хугацаанд үргэлжилснийг Арзиньано дахь эмнэлгийн гадна сэтгүүлчидтэй уулзахдаа Бажо ярьжээ.

Зэвсэгт этгээдүүд Бажо болон гэр бүлийн бусад гишүүдийг нэг өрөөнд нь түгжээд дээрмээ үргэлжлүүлсэн гэнэ.

Хэр хэмжээний эд зүйл дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байна.

“Юуны өмнө бидэнд анхаарал тавьж буй хүн бүхэнд би гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ийм нөхцөлд ямар ч аюул тохиолдож болох байсан ч азаар би цөөн тооны оёдол, хөхрөлт, маш их айдастай үлдлээ. Одоо би айдсаа даван туулах ёстой” гэж Бажо ярьжээ.

зураг

Juventus, AC Milan, Inter Milan клубүүд болон Италийн үндэсний шигшээ багт тоглодог байсан тэрбээр 2004 онд зодог тайлснаасаа хойш хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэн Алтавилла Вичентина дахь гэртээ амьдарч байгаа юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Буддын шашин шүтдэг Бажо энгийн амьдралаар амьдарч, хямд автомашин хөлөглөдөг байна.

Одоо 57 настай тэрбээр Италийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 удаа тоглохдоо 27 гоол оруулж, дэлхийн оны шилдэг тамирчинд олгодог Ballon d’Or цомыг 1993 онд хүртэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 5 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 5 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 6 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 7 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 8 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 10 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 11 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 12 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 47 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 58 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 15 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 18 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 43 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 50 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 51 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 3 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 8 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 14 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top