Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос ОХУ-ын 14 тамирчинд төвийг сахисан статустай олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ. Тэгвэл орос дугуйчин Александр Власов завгүй тул олимпод оролцох боломжгүй болсныг ОХУ-ын спортын албаны хүн мэдээлжээ.
Энэ талаар ОХУ-ын дугуйн холбооны тэргүүн Вячеслав Екимов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Тэрбээр "А.Власов маш их завгүй тул олимпод оролцохоос татгалзсан. Хуваарийн дагуу бэлтгэл, тэмцээн гээд олон зүйл давхцаж байна" гэсэн юм.
ОУОХ-ноос одоогийн байдлаар Оросын паспорттой 14 тамирчинд олимпод оролцох эрх өгсний ихэнх нь бөхийн төрлүүд. Мөн дугуйн төрөлд Тамара Дронова, Алена Иванченко, Александр Власов нар оролцох эрхтэй аж.
Оросууд тамирчдаа олимпод оролцох эсэхийг нь хориглохгүй гэж зарласан.
Эх сурвалж: Inside The Games