x

ПАРИС 2024: Тувалу улсыг төлөөлж ганц тамирчин олимпод оролцоно

"Парис 2024" олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Тувалугийн Карало Майбука оролцохоор болжээ. Өдгөө 25 настай К.Майбука гурван жилийн өмнө Токиогийн олимпод улсынхаа тугч байв. Тэгвэл энэ жил Францад дахин энэ үүргээ гүйцэтгэх аж.

Ойролцоогоор 11,000 хүн амтай Тувалу улс нь хэд хэдэн жижиг арлуудаас бүтдэг. Зарим арлын өргөн нь хэдхэн зуун метрээр хэмжигддэг. Хязгаарлагдмал орон зайн улмаас тус улсад хөнгөн атлетикийн стандарт зам байхгүй. 

Нийслэл Фунафути хотод нисэх онгоцны буудлын зориулалтын талбай бий. Долоо хоног бүр хөөрдөг олон улсын нислэгийн тоо хязгаарлагдмал байдаг тул нисэх зурвасыг нутгийн иргэд амралт зугаалгын зориулалтаар ашигладаг аж.

Тувалугийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Мелей Мелей хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бидэнд зориулалтын уралдааны зам, талбай байхгүй. Хэрвээ хүмүүс гүйлтийн бэлтгэл хийх шаардлагатай бол нисэх онгоцны буудлыг зорьдог" гэж ярьжээ.

Тувалу улс 2008 оны Бээжингийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш тус улсыг төлөөлж нийт зургаан тамирчин хөнгөн атлетик болон хүндийг өргөлтийн төрөлд улсаа төлөөлсөн ч хараахан медаль аваагүй байна.

Бэлтгэл хийх боломж хомс байдаг тул тамирчид нь гадаадад очиж бэлтгэл хийх шаардлагатай тулгардгийг Мелей онцолсон юм.

Саяхан далайн орнуудын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохын тулд тамирчид нь нисэх зурвасын талбайдаа бэлтгэл хийжээ.

К.Майбукагийн хувьд Фижид сурдаг. Суралцахын хажуугаар хөнгөн атлетикийн бэлтгэлээ эрчимтэй хийж байна. Тэрбээр Токиогийн олимпын урьдчилсан шатанд хамгийн сүүлийн байр эзэлсэн ч улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн билээ. 

Парист өмнөх олимпод тогтоосон хувийн дээд амжилт болох 11.42 секундээ давахаар төлөвлөж буй аж. Токиод Италийн гүйгч Марсел Жэйкобс 9.80 секундэд замаа дуусгаснаар олимпын аварга болж байв. 

Эх сурвалж: Inside The Games

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 2 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 3 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 4 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 5 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 6 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 7 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 9 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 10 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 45 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 56 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 13 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 15 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 41 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 47 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 49 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 59 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 1 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 6 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 11 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top