x

Б.Энхтамир Хонконгийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хятадын Хонконг улсад болсон Олимпын эрх олгох “Honkong, China long course swimming invitational trial II” тэмцээнд оролцсон Монголын тамирчин Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 750 гаруй тамирчин 17 зай, төрөлд оролцсон бөгөөд манай улсаас дасгалжуулагч Э.Дэмүүлийн удирдлагад олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар өрсөлдөв. Тэднээс олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир 50 болон 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр энэхүү амжилтаараа 758 оноотой болов. Үүгээр ч зогсохгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундийн амжилт үзүүлснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ зай, төрөлд өмнө нь Монгол Улсын дээд амжилт 23.81 байсныг 0.32 секундээр ахиулж байгаа юм.

Харин олон улсын хэмжээний мастер Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар оролцсон зай, төрөлдөө хувийн амжилтаа 

ахиулсан байна. 

Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпын бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулж манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгчээ. Харин Парис руу илгээх тамирчнаа Монголын усан спортын холбооноос удахгүй зарлах аж. Манай улсаас Парисын Олимпод усанд сэлэлтийн төрлөөр олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Б.Энххүслэн нар оролцох боломж өндөр байгаа юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 46 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 47 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 48 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 48 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 49 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 51 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 52 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 53 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 29 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 40 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 56 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 59 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 25 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 31 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 33 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 43 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 44 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 50 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 55 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top