x

EURO 2024-ийн тухай таны заавал мэдсэн байх ёстой 5 зүйл

Урлаг спорт бол дэлхий нийтийг нэгтгэдэг үнэт зүйл билээ.

Энэ цаг мөч хэдийнээ дэргэд ирж 4 жил хүлээсэн Европ тив дэх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт сүр дуулиантайгаар эхлээд байгаа юм. Түүхийн хуудсыг сөхвөл ЕАШТ нь Герман улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба 36 жилийн өмнө 8 цэнгэлдэх хүрээлэнтэй байсан тус улс энэ жилийн хувьд тоогоо ахиулж 10 цэнгэлдэх хүрээлэнтэйгээр тэмцээнийг эхлүүлсэн аж.

Ийнхүү Euro 2024 тэмцээний сонирхолтой мэдээллүүдийг танилцуулъя.

1. CR7 КРИШТИАНО РОНАЛДОГИЙН ХАМГИЙН СҮҮЛИЙН ЕАШТ

зураг

Өдгөө 38 настай ахмад тоглогч тэрээр Португал улсын шигшээ багаа ахлан сүүлчийн ЕАШТ-дээ оролцож байгаа билээ. Карьертаа Европийн хөлбөмбөгийн аварга шалгуулах тэмцээнүүдэд нийт оруулсан гоолоороо одоог хүртэл тэргүүлэгч “Гоолны машин” Роналдогийн рекордыг эвдэх нэгэн хараахан гарч ирээгүй л байгаа юм.

2. ИСПАНИ УЛСЫН БАГ ТАМИРЧИД ХАМГИЙН ЗАЛУУХАН НЬ

Энэ удаагийн Испани улсын шигшээ баг насаараа хамгийн залуухан тамирчидтайгаараа бусдаас онцлог. Тухайлбал баруун жигүүрийн довтлогч Ламинье Ямаль /Lamine Yamal/ 16 настай бол багийн 9 тоглогч 25-аас доош настай ажээ. Нас бага, цус шингэн тус баг нь хөлбөмбөгийн хэллэгээр Хорват, Итали, Албани улстай “үхлийн хэсэгт” тоглохоор оноолт таараад байгаа юм.

зураг

3. EURO 2024-ИЙН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС

Энэ удаагийн шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр Юнивишн компани ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдэдээ нэг сарын турш явагдах бүхий л тоглолтыг чанарын өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллаж байгаа юм.

Мөн энэ хүрээнд Юнивишнийн Апп & Тоглоом хэсэгт тэмцээнтэй холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор багтсан “Euro 2024” аппликейшныг шинээр нэмсэн байна. Апп дотор:

  • Тоглолтын хуваарь 
  • Хожлын таамаг дэвшүүлэлт
  • Урамшууллын эрх бүхий тоглоомууд 
  • Хэсгийн өдөр тутмын мэдээлэл 
  • Тоглолтын онцлох болон бүтэн бичлэгүүд
  • Мэргэн буучдын жагсаалт тус тус дэлгэрэнгүй багтсан.

Шөнийн цагт тоглогдох тоглолтуудаа хайртай дотнын хүмүүстэйгээ гэрээсээ тав тухтайгаар Юнивишнтэй хамтдаа шимтэн үзээрэй. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс.

4. EURO 2024 ТЭМЦЭЭНИЙ НИЙТ ШАГНАЛЫН САН 2020 ОНЫХООС БАГА

Европын хөлбөмбөгийн холбооноос энэ жил нийт шагналын санд 331 сая еврог төсөвлөсөн.

Нэг баг хамгийн ихдээ  28,250,000€ = 102,697,000₮ хожих боломжтой ба доорх дараалал бүрд төсөвлөгдсөн шагналыг хамтдаа харъя.

  • Баг тус бүр зөвхөн тэмцээнд оролцсоны төлөөх шагнал: 9.25 сая евро.
  • Хэсгийн шат дахь хожил: 1 сая евро
  • Хэсгийн шат дах тэнцэл: 500,000 евро
  • Хэсгээс гарах тоглолт: 1.5 сая евро
  • Шөвгийн 4т оролцох тоглолт: 2.5 сая евро
  • Хагас шигшээд оролцох бол: 4 сая евро
  • 2 дугаар байрын шагнал: 5 сая евро
  • Аваргын шагнал: 8 сая евро

зураг

5. FUSBALLLIBE БӨМБӨГ: НЭГ СЕКУНДЭД 500 УДАА БАЙРШИЛ МЭДЭЭЛНЭ

Тоглолтын шүүлтийн явцыг илүү ухаалаг, төвөггүй байлгах үүднээс Adidas компани Connected ball чипээр тоноглогдсон FUSBALLLIBE буюу “хөлбөмбөгт дурлагч” бөмбөгийг Euro 2024-ийн талбайд залаад байгаа юм. Энэхүү чипийн тусламжтайгаар тоглогчийн гар бөмбөгт хүрсэн хугацааг харах, отон тоглолт байсан эсэхийг тодорхойлох зэрэг ярвигтай шүүлтүүдийг хялбарчлах боломжтой аж.

зураг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 46 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 47 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 48 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 48 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 49 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 51 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 52 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 53 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 29 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 40 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 56 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 59 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 25 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 31 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 33 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 43 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 44 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 50 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 55 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top