x

Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа?

Энэ асуултыг маш олон хүн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж байна. 

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг 14 хотод хувааж /Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Дарь-Эх, Баянзүрх, Амгалан хот/ бие даан хөгжүүлнэ. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгож, хорооны дарга нар шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно” гэв.

“14 хот болгоно” гэдэг нь сүүлд гарч ирсэн үг. Харин хороодыг татаж буулгаж, 42 дүүрэгтэй болно гэдэг бол Х.Нямбаатар хотын дарга болоод анх хэлсэн үг.

Ер нь тэгээд сонгууль ойртох тусам энэ хоёр хүний аманд багтахгүй үггүй болов. Түүнийг нь дагадаггүй амьд амьтан ч алга. Ямар үгүйдээ л Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас хальсан, гажсан хуулийн төслийг УИХ руу оруулж ирээд хээвнэг алх цохиулаад суух вэ. УИХ-ын гишүүд нь ч гэж дээрдэх юмгүй. Ирэх сонгуульд нэр дэвшихээр барьцаалаад хуулийг гууль болгож байна. 

Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйл, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” /5.1/ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтаас болоод өнөөдрийг хүртэл манай аймгийн төвүүд “Сум” гэдэг статустай явж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Говь-Алтай аймгийн Алтай сум... гэх мэтчилэн.

Мөн хуулийн 5.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ярьж буй энэ асуудлаар УИХ, Засгийн газар шийдвэр гаргахад хүрвэл эхлээд нийслэлийн иргэдээс асуух ёстой гэсэн үг. Үндсэн хуулийн энэ заалтаас болоод өнгөрсөн 20-30 жилд орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, хөдөөгийн тархай сумдыг нэгтгэх, хүн амыг төвлөрүүлэх тухай маш олон Засгийн газрын бодлого нурж унаж байсан. Яагаад гэвэл тухайн сум, сууринд оршин суугаа иргэд нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас. Үндсэн хуулиар тэр эрхийг нь хангаад өгчихсөн учраас.

Хэрвээ УИХ энэ хуулийг төслийг баталж гэмээн зайлшгүй Үндсэн хуулийн хана мөргөж, Цэцийн хаалга татаж таарна. Өнөөдөртөө яахав, МАН дангаараа эрх барьж байна. Дангаараа яриад, дуртай дуугаа дуулаад, дуулсан дуундаа уяраад гоё л байгаа байх. Гэхдээ ирэх сонгуулийн дараа эрх биш юм өөрчлөгдөнө. Улс төрийн 25 нам, эвсэл 126 мандат дээр өрсөлдөж байхад арай ч нэг өнгөрсөн удаагийнх шиг сонгууль болохгүй л байх.

Эрх баригч намын эцэг хуулинд халдсан, иргэдийн эрхиийг зөрсөн үйлдэл үүгээр зогссонгүй. Саяхан /өнгөрсөн сард/ манай малчид нийслэлд цуглаж суугаад Малчин өрхийн нэгдсэн холбоо, Шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг юмыг байгуулсан. UG Arena-д цугласан 3000 гаруй хүний хэд нь малчин, хэд нь МАН-ын гишүүд байсныг бид мэдэхгүй. Харин тодорхой болсон нэг зүйл бол малчдын нэрээр байгуулсан дээрх холбоо, хөдөлгөөн нь малчдын доороосоо гаргаж ирсэн үүсгэл санаачилга биш, МАН-ын дээрээсээ зохион байгуулж байгаа ажил болж таарлаа.

Холбоо байгуулсныхаа араас хоршоо байгуулж өгөхөөр болж, хоршоог байгуулах этгээдүүдийг төрийн албан хаагчдаар бүрдүүлж байна. МАН-д зүтгэж байгаа 660 төрийн албан хаагчийг 330 сумдад хуваарилж, сарын хугацаанд хоршоо байгуулах үүрэгтэйгээр хөдөөд цөлжээ. Ингээд “Зудад малаа барсан малчдыг малжуулья” гэж эхэлсэн өнгөрсөн хаврын яриа нь “Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдсэн малчдад 50 сая төгрөг хүртэлх зээлийг 6 хувийн хүүтэй олгоно” гэдэг болзолт уралдаан болоод явчихав. Малчид энэ зээлийг авахын тулд бүгд хоршоонд элсэнэ, элссэн хойноо их, бага хэмжээгээр зээл авна, авсан хойноо зээлээ төлж чадаагүй нэг нь шүүхэд хүртэл очиж таарна. Нэг л зуны наадам, нэг сонгуулийн найр болоод дуусах биз.

Гэтэл хоршоо байгуулах чинь өөрөө хуультай, үйл ажиллагаа явуулдаг дүрэм журам нь бас тусдаа. Наанадаж, хоршоонд нэгдэж байгаа иргэд хөрөнгөө нийлүүлж орох ёстой гэх мэтчилэн. Холбоо буюу ТББ ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй, хамгийн түрүүнд иргэд өөрсдөө сайн дураараа нэгдэх ёстой. Төр болоод төрийн байгууллага үүнд оролцвол Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа болно гэсэн үг.

Тэгэхээр Шинэ хоршоо хөдөлгөөн, Монгол малчдын нэгдсэн холбоо гэгч нь ирэх сонгуульд зориулсан МАН-ын худалдан авалт, сонгуулийн авилга болж таарч байна. Анхнаасаа эдгээр холбоо, хоршоог байгуулах болсон шалтгаан ба үр дагавар нь Монголд Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжоос даваад явчихаж байгаа учраас ирэх сонгуулийн дараа МАН заавал нэг юм сонсоно. Буруудвал "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэмт хэрэг рүү ч түлхэгдэж магадгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах

  • иргэн (127.0.0.1)
    Хуяа нар бүү санаа зов. Монгол хүмүүс за бол за байдаг юм. Оюунэрдэнэд ыид итгэж дэмжиж байна.
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах

  • Зочин (127.0.0.1)
    Монгол малчид үе удмаараа төлөөд барахгүй өрийн хавханд орлоодоо. Бурхан өршөөг
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 0 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 1 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 2 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 2 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 3 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 5 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 6 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 7 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 43 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 54 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 10 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 13 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 39 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 45 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 47 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 57 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 58 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 4 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 9 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top