x

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон тойргуудын талаар ikon.mn сайтаас бэлтгэсэн тоймыг нийтэлж байна.

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент нийт 126 гишүүнтэй байх бөгөөд 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болох юм. 

Өнгөрөгч Баасан, Бямба, Ням гарагт нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай. 

Тэгвэл сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд горилогчдоо бүртгэж, хэнийг аль тойрогт сойх, "хүслийн жагсаалт"-д оруулахаа шинжиж байгаа гэж болно.

зураг

Энэхүү нийтлэлд эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН)-ын бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтын 48-д бичигдэх нэр дэвшигчээ тодруулах үйл явц ямар байгааг мэдээлнэ. Мөн олны анхаарал татсан улс төрчдөөс хэн хэн нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар албан эх сурвалжийн мэдээллийг дамжуулъя. 

"АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДООГҮЙ, НЭР ЦЭВЭР, ОЛОН ТҮМЭНД НЭР ХҮНДТЭЙ ХҮНИЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛНЭ"

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "МАН энэ жил судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ. Тухайлбал ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт. 

Хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн. 

Горилогчид намын Хяналтын ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичигт байгуулсан. УИХ-д нэр дэвших гэж буй горилогчид өөрсдийн чансааг өсгөхийн тулд тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа.

Энэ уулзалтын үр дүнд тулгуурлаж аймаг, сум, хороодын намын хороогоор тавдугаар сарын 14-нөөс хэлэлцүүлэг явна. Мөн хоёр долоо хоногийн өмнө улс орон даяар судалгаа хийсэн. Тус судалгаанд горилогчдын нэрс явж буй учраас сонгогдох боломжит байдлыг тодорхойлно" хэмээн тайлбарлав. 

"Тухайн тойрогтоо өөрийгөө хэр сайн танилцуулж нэр хүнд олж авсан, олны хайр хүндэтгэлийг хүлээж буйгаас хамааран МАН-аас нэр дэвших мандат олж авах аж. Ингэснээр тавдугаар сард болох намын бага хурлаар тойргоос нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсийн нэрс тодорно" гэв.

"ГОВИЙН БҮСЭД Б.ДЭЛГЭРСАЙХАН, СҮ.БАТБОЛД, Т.ЭНХТҮВШИН, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ө.ЗОЛБАЯР, ЕРӨНХИЙ АУДИТОР АСАН Д.ЗАНДАНБАТ НЭР ДЭВШИХЭЭР ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар "УИХ-ын гишүүдээс дийлэнх нь нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн хүсэлт өгөөгүй. Жишээлбэл Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар гэх мэт. Мөн Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр дэвших хүсэлт өгөөгүй.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн аймагт манай намаас 2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүн бүгд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн.

Говийн бүсэд Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн" гэв. 

Түүнчлэн нүүрсний болон Хөгжлийн Банкны гэх хэрэгт шийтгэгдсэн Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан нарыг намын гишүүнчлэлээс хассан байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилсон бол Х.Нямбаатар хүсэлтээ өгөөгүй аж.

"ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БУЙ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТОЙРГООС НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь тойргоос нэр дэвших хүсэлтээ өгсөн. Мөн аймгуудын Засаг дарга нар тухайн тойрогтоо горилж байгаа. Гэхдээ тэд нэр цэвэр, тухайн тойргоос сонгогдож намд суудал авч ирэх хэмжээний чансаатай байх ёстой. 

Гол нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдоно гэдгийг ухамсарлаж ямар нэгэн асуудалд холбогдоогүй байхыг манай нам шаардана.

Хэн нэгний фракц гэж ялгаварлахгүйгээр судалгаанд үндэслэж, горилогчдод МАН-аас нэр дэвших эрх олгоно" хэмээн тайлбарлалаа. 

"ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГИЙН ТАВДУГААР ТОЙРГИЙН 10 МАНДАТАД 20 ГОРИЛОГЧ БАЙНА"

 

Мөн тэрбээр "Төвийн бүсийн тойргуудад хамгийн их өрсөлдөөн гарч байгаа. Жишээлбэл Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргийн 10 мандатад 20 горилогч байна. 

Баруун болон зүүн бүсийн тойргуудад мандатын тооноос ихгүй хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Гэхдээ нэр дэвшигчдийн нарийн тоог өгөх боломжгүй. Энэ нь намын дотоод асуудал учраас нууц юм.

Намын жагсаалтад бичигдэх 48 хүн нь нийгмийн төлөөлөл байна. Жишээлбэл малчин, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Хуучин шиг дарга нар жагсаалтад орохгүй.

Гэхдээ нийгмийн төлөөллүүд хүсэлтээ хангалттай өгөөгүй.Яаж хүсэлтээ өгөхөө мэдээгүй байх шиг. Хэн тухайн салбараа төлөөлж чадах вэ гэдэг нарийн асуудал. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, төлөөлж чадах хүмүүсийг судалж байгаа" хэмээн ярив.

Н.Энхбаяр, Ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 51 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 52 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 52 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 53 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 54 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 56 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 57 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 58 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 34 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 45 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 1 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 4 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 30 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 36 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 38 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 48 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 49 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 55 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 0 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top