x

Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу?

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрөгч сарын 6-нд намынхаа гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн байна. Ингэхдээ одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгд тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд МАН-ын жагсаалтыг өнгөлөх хүн, тэр дайны улс төрийн фигур одоогийн гишүүд, сайд нар дотор лав байхгүй нь ойлгомжтой болов.

Тэр байтугай намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн тухай мэдээллийн зарим сайтууд онцолжээ. Өөрөөр хэлбэл, энэ этгээд жагсаалтыг тэргүүлбэл намаа "яг ална" /эсвэл өөрийгөө хөөднө/ гэдгээ эрх биш ухамарласан бололтой юм. Өмнөх муу муухайг бүр ярихаа больё. ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон, Нүүрсний хулгай энэ тэрийг дурсахаа больё гэхэд зүгээр МАН-ын даргын сүүлийн хоёр удаагийн 15-16 телевизээр зэрэг зэрэг, давталттайгаар цацсан, сөрөг хүчнийхээ лидерүүд дайрсан, улайрсан гүтгэлэг, захиалгат нэвтрүүлэг нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хэн бэ? гэдгийг их тодоор харуулчихсан л даа. Үүний дараа дахиад олон нийтийн өмнө гарна гэвэл иргэд ёстой жинхэнээсээ зурагтаа хага шидэх байлгүй.

Түүний дараа эрэмбээрээ бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан жасаалтын хоёрт бичигдэх ёстой. Гэтэл намын дарга нь тугаа буулгаад тойрог руу зугтчихаар автоматаар нэгдүгээрт бичигдэнэ гэсэн үг. Араас нь баахан МАН-ын өв залгамжлагч нар, цүнх баригч нар гэсэн шинэ үеийнхэн цувах байх л даа. Гэхдээ тэд нь даанч олонд танидаагүй. Д.Амарбаясгалан өөрөө ч нам дотроо юу юм гэхээс нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидер биш. Тэгэхээр МАН-ын хувьд энэ удаагийн сонгууль ихээхэн хүнд тусах бололтой. Тойрог руу гүйлдэж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд нь хүртэл нөгөө ЖДҮ зээл, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбогдчихсон, нэрээ цэвэрлэж чадаагүй яваа. Зүтгээд зүтгээд 50 хувийн санал чирвэл их юм. Тийм атал МАН энэ удаагийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулбал жинхэнээсээ "7 сарын 1" давтагдах биз. 

Саяхан даа, МАН-ын сайтуудаар "АН-ын дарга Лу.Гантөмөр тойргоос нэр дэвших гэнэ. Лу.Гантөмөр жагсаалтыг тэргүүлбэл АН яаж сонгуульд орох вэ дээ, аргагүй" энэ тэр гэчихсэн чулуу нүүлгэж явсан. Тэгсэн чинь тэр "чулуу" нь МАН-ын даргын толгой дээр, өөр дээр нь бууж ирдэг л юм байна.

Ер нь тэгээд туггүй нам сонгуульд ялалт байгуулна гэж байх уу? Муу ч, сайн ч МАН-ын дарга гэдэг хүн намынхаа туг нь юм байгаа биз дээ. Тэрний өмнө зогсох хүн нам дотор нь хэрвээ байвал эртхэн гаргаа өргөөд гараад ир...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 55 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 55 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 56 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 57 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 58 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 0 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 1 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 2 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 37 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 48 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 5 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 8 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 33 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 40 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 41 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 51 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 53 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 58 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 4 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top