x

Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг

БНХАУ-ын эдийн засгийн амжилт болоод түүхийг унагахын тулд АНУ-ын талаас хийж буй хамгийн сүүлийн үеийн оролдлого нь "эрэлтээс давуулан үйлдвэрлэж байна” хэмээн мэдэгдэж буй явдал юм гэж олон улсын судлаачид үзэж байна.

Энэхүү санааны талаар дэлгэрэнгүй өгүүлэхийн өмнө энэ оны эхээр АНУ Хятадын талтай хамтын ажиллагааны харилцаагаа “салгана” гэх үгийг хэлж байсныг санах хэрэгтэй. Дараа нь үйл явц ийн өрнөжээ.

Хятад барууны эдийн засгийн дүрмээр тоглохгүй бол АНУ-ын талаас Хятадын зарим бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа бууруулах, эсвэл бүрмөсөн арилгахад ч бэлэн байсан аж. Хэдийгээр энэ нэр томьёо америкчууд эдийн засаг үйлдвэрлэлтийн хувьд цаашид дангаар явахад бэлэн, үүнийг хийх бүрэн боломжтой гэсэн санааг илэрхийлэх зорилготой байсан боловч бодит байдал дээр хүнийг мэдээ алдуулалгүйгээр мэс засалд оруулахыг зөвшөөрсөнтэй адил утга учир бүхий зүйл байсан гэж нийтлэлч Энтони Моретти уг бичвэртээ онцолжээ.

Энтони Моретти нь Роберт Моррисийн Их Сургуулийн профессор. Уг нийтлэлд зохиогчийн дүгнэлт, санаа бодол тусгагдсан зүйлс бий бөгөөд энэ нь манай редакцын үзэл санааг илэрхийлэхгүй болно.

Эв нэгдэл, хамтын хөгжлийг салгана гэдэг хэзээ ч оновчтой алхам, стратеги байгаагүй. Эл үйл явдал дээр бол бүр боломжгүй зүйл байж. Тиймээс энэ санаа бодлоо ямар нэгэн байдлаар цааш үргэлжлүүлэхийн тулд өөр шинэ шүүмжлэл гаргаж шуугиан үүсгэх шаардлага тулгарсан талаар ч мөн өгүүлжээ. 

Товчхондоо, АНУ-ын улс төрийн шийдвэрлэх эрх мэдэл бүхий хүмүүс Хятадыг эх орондоо хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт аль болох хямд үнээр борлуулахыг хүсэж байна гэж дэлхий нийтийн өмнө шүүмжлэхийг хүсжээ.

Мөн энэ сарын эхээр Хятадад айлчлахаасаа өмнө АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятад улс ийм үйлдлээрээ АНУ болон Европын аж үйлдвэрийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн "Эдгээр бодлого нь дотоодын хөгжлийн зорилтуудаас үүдэлтэй байж магадгүй гэж ойлгож байна. Гэхдээ үйлдвэрлэлтийн хэт их хүчин чадал нь хямд үнээр их хэмжээний экспорт хийхэд хүргэдэг” гэж байжээ. 

Гэхдээ үүнийг нягталж дэлгэрүүлж үзэх юм бол зөрүүлээд асуух асуулт ч гарч ирэх аж. 

Цахилгаан тээврийн хэрэгсэл (EVs) болон нарны зай хураагуур нь “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх үзэл санаанд ашигладаг гол хоёр жишээ юм. Тухайлбал, “Атлантик” сэтгүүл цахилгаан автомашины тухай тойм нийтлэлдээ Цагаан ордонд тулгарсан дараах асуудлыг дэвшүүлсэн байна. "Хямд үнэтэй бөгөөд загварлаг, өндөр чанартай Хятад цахилгаан машинууд нь Байдены засаг захиргааны хамгийн чухал хоёр зорилтын нэг болох нүүрстөрөгчийн ялгарлыг хурдан бууруулахад чухал нөлөө үзүүлсэн байх ёстой. Тиймээс цаг уурын аюултай байдал, үүнд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлж, ирэх сонгуулиар учирч буй шүүмжлэлүүдээс зайлсхийж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хурдан бууруулахын тулд Цагаан ордон Хятадын цахилгаан машинуудыг АНУ-д оруулахгүй байх гэсэн шийдвэрээ эргэн харж үүнээсээ буцаж байна” гэж нийтэлжээ. 

Түүнчлэн уг нийтлэлд Ерөнхийлөгч энэ сонгуулийн жил болж бүтэхгүй зүйлсийг эсэргүүцэж, засаг захиргааны дотоодын болон олон улсын хөтөлбөрүүдэд ач холбогдолтой бодлогыг батлахын оронд бохир хий цацдаг, уур амьсгалд хорт нөлөө үзүүлдэг, илүү үнэтэй машинуудыг сурталчилж байна гэж нэмж өгүүлсэн байна. Үүнд хоёр тал байгаа нь америкчууд Ерөнхийлөгч нь мөнгө зардлыг хэмнэж, байгаль орчинд ээлтэй байх боломжийг үгүйсгэж байна гэж үзвэл түүнд асуудал болно. Нөгөө талаас Хятадыг “үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэтрүүлсэн" гэж шүүмжилснийх нь төлөө ард иргэд нь түүнийг дэмжиж ч магадгүй гэсэн гаргалгаануудыг дэвшүүлжээ.

Иймээс Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудыг АНУ-ын зах зээлд оруулахыг хориглох, Хятадад үйлдвэрлэсэн бусад бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах эсэх тал дээр гаргах шийдвэрүүд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд дахин дөрвөн жил ажиллах хүсэл зорилго биелэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгаа аж.

Гэвч “үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал” гэж байгаа нь бусдыг харлуулах үйл ажиллагаа болж, магадгүй Америкийн автомашины хуучирсан үйлдвэрүүдийг Цагаан ордонд хамгаалж, улмаар үүгээрээ дахин сонгогдоход нөлөөлж болох арга замыг бий болгох талаар ч бодож үзэх боломж өгч болох талтай гэнэ.

Нарны эрчим хүчний талаарх сэдвүүд ч адилхан. Хятад улсыг нарны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох чиглэлээр дэлхийд тэргүүлдэг гэж үздэг. Зөвхөн 2023 онд л гэхэд Хятад улс АНУ-ын түүхэнд байгаагүй олон нарны зай хураагуур нэмж чадсан. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, "Хятад улс дэлхийн хэмжээнд нарны эрчим хүчийг ашиглах зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэвэр эрчим хүчний үйл ажиллагааны давуу тал” гэжээ.

Иймээс тэдэнд алга таших учиртай. Харин АНУ-д бол өөр гэнэ. Учир нь бизнес эрхлэгчид нарны эрчим хүчийг үнэлэн дүгнэж, улмаар Цагаан ордны хүсээгүй дүгнэлтүүд гарч ирж байгаа учраас тэд орлогоо судлах шаардлагатай болсон. Түүнчлэн “АНУ-д төвтэй эрчим хүчний компаниуд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн оронд Хятадад үйлдвэрлэсэн нарны хавтанг худалдан авч байна” гэж “Financial Times” саяхан мэдээлжээ. Үүний шалтгаан нь ердөө зардал юм байна.

Цагаан ордон энэ асуудалд хариу арга хэмжээ авч, Хятадад “үйлдвэрлэл хэт хүчин чадалтай" байгаа учраас үүнийг хямд зарахыг хүсэж байна гэдгээ дахин мэдэгдэв. Вашингтон ийм технологид татвар нэмэхэд бэлэн байгаа нь хэн ч гайхах зүйл биш. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг тарифын хүсэлтийг АНУ дахь оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй БНСУ-ын компанийн зүгээс гаргасан байна.

Нэг талаас “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэж буруушаах нь АНУ-ын хувьд Хятадад байрладаггүй олон улс дахь бусад түнш байгууллагууддаа давуу тал өгч, тэднийг хөнгөвчлөх гэнэ.

Вашингтоны талаас хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа зүйл бол цахилгаан автомашин болон нарны зайн хавтангийн өрсөлдөөнд ялагдаж буй явдал. Богино хугацааны ашиг олох биш харин урт хугацааны зорилтуудыг эрэлхийлж буй тухай дээр дурдсан тул Бээжин энэ тал дээр хавьгүй түрүүлж яваа юм. Илүү олон хүмүүс цахилгаан машин худалдан авч, нарны эрчим хүч гэх мэт ногоон технологийг амьдралдаа нэвтрүүлснээр дэлхий илүү ногоон, эрүүл, цэвэр газар болж чадна. Гэхдээ АНУ энэ салбарт үйлдвэрлэх, борлуулах тал дээр тэргүүлэх байр суурьтай болсон тохиолдолд л Вашингтон энэ зорилго, зорилтуудыг дэмжинэ гэж дүгнэсэн байна. 

Мөн “Хэт хувь үзэл баримтлалтай байх нь сайн санаа биш. Энэ нь үр дүнгүй шийдвэрүүдийг дагуулж, дэлхийн олон нийтэд бусадтай үл нийцэж буй байдлыг харуулна. АНУ илүү сайн хийж ч чадна. Гэхдээ одоогийн засаг захиргаа үүнийг хийхэд бэлэн биш байна. Цагаан ордон үзэл санааны хувьд чадамж тааруу байна ч гэж хэлж болохоор байна” хэмээн өгүүлжээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 22 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 23 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 24 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 25 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 26 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 27 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 29 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 30 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 5 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 16 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 32 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 35 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 1 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 7 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 9 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 19 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 20 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 26 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 31 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top