x

БАЯЛАГ ба ЯДУУРАЛ

Анх 1982 онд хэвлэгдэж, 2012 онд шинэчлэгдсэн бөгөөд Нэпко хэвлэлийн газар “XXI зуунд зориулсан шинэ хэвлэл”-ийнх нь эрхийг аваад та бүхэнд монголоор хүргэж байна. Номын ач холбогдол өнөөдөр ч хэвээрээ. Төр засаг хувийн хэвшлийг зүсэн зүйлээр хяхаж хавчин улс орныхоо эдийн засагт баялаг бүтээх чадварыг нь хэрхэн хясан боогдуулж ядуурал тийш хэлбэрэлтгүй замнадгийг дурайтал харуулсан гайхалтай бүтээл. Жорж Гилдэр 1982 оноос өмнө хийсэн судалгаа, анализаараа Америкийн ирээдүйг тольдсон нь 2012 он гэхэд бардаагаар биеллээ олж, Америк эргэлт буцалтгүй ёроол руу живж яваа нь энгийн хүнд ч анзаарагдаж эхэлсэн байдаг. Авсан, татсан жишээ нь Америкийнх голчлох боловч капитал хийгээд капитализмын түгээмэл мөн чанар хаа ч хувирашгүй билээ. 

Сонгуулийн дэмийрэл оргилдоо хүрч, социалист архаг өвчиндөө халууран дэмийрч ахуй цаг дор Жорж Гилдэрийн Баялаг ба ядуурал номыг уншууштай юм. ЗГХЭГ-ын дарга нь “аж ахуйн нэгж, компаниуд хэт их ашиг олж байна” гэдэг үндэслэлээр хувийн хэвшилд дайн зарлаж, Ерөнхий сайд нь хувийн компаниуд олборлож байгаа уурхайг булааж аваад “Үндэсний баялгийн сан” үүсгэж ард иргэдээ хөл хөсөр, гар газар жаргуулна хэмээх үлгэр хүүрнэх энэ цөвүүн цагт чухалд аван судлах бүтээл гарцаагүй мөн билээ. 

Баялаг ба ядуурал бол хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн гүн гүнзгий агуулгатай консерватив ном. Жорж Гилдэр баялаг хийгээд ядуурлын сэтгэлзүйг тод томруун тайлбарлажээ. Ядуурлын эсрэг авч хэрэгжүүлсэн засгийн газрын хөтөлбөрүүд ядууст ямархан гай авчирсныг дэлгэрэнгүй үзүүлжээ. Мөнөөх хөтөлбөрт хамрагдсан үй олны дундаас хэдхэн хүн ядуурлаас ангижирч байхад өчнөөн олноороо улам ядуураад байдгийн шалтгааныг та эндээс олж уншина. Тэрээр “Өнөөдөр Америкийн ихэнх нутагт ядуусын амьдралын үндсэн баримт бол ажлын хөлс халамжаар олгодог TANF (Гачигдалтай гэр бүлд үзүүлэх түр тусламж) хөтөлбөрийн тэтгэмж, хүнсний талон, нийтийн байр, нийтийн өмгөөлөгч, чөлөөт цаг ба халамжийн төрийн бусад бүх бараа үйлчилгээнээс доогуур байгаа явдал юм. Ийм нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр гэр бүлийн бодит ядуурал, ялангуяа ядуус бөөгнөрсөн газарт бүр муудах хандлага ажиглагдаж байна” гэжээ.

Өнгөрсөн хэдхэн жилд, ялангуяа Ковид 19 цар тахлын хол хорионоос хойш Монгол орон тэр чигтээ халамжийн сэтгэхүйгээр амьдарч байна. Хөл хорионы нөхөн олговор, эрчим хүчний төлбөр, хувьцааны ногдол ашиг гэх мэт шил шилээ дарсан нийтийн халамж монголчуудын ажил хөдөлмөр эрхлэх урам зориг руу ус цацаж байгааг захын ажил олгогч хэлэх боллоо. Огт бүтээгүй баялгийг төгрөг нэмж хэвлэх замаар тараасаар эцэстээ зуд турхнаар далимдуулж малчдыг нэгдэлжүүлэх хүртлээ дампуурч байгаа Монголын Засгийн газрын бодлого биднийг хаашаа хөтөлж явааг эндээс тодорхой харна. Засгийн газар энэ бүхнээ капитализмыг үзэн ядах хуучны суртал ухуулгыг сэргээх замаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа ч капитализмын бүтээгч мөн чанарын амтанд орсон монголчууд төдий л хайхрахгүй байгаа үнэнийг ч бас эндээс олж уншина. 

Жорж Гилдэр нийгмийн халамжийн олон хөтөлбөрийг судалж үзсэний үндсэн дээр аливаа халамж нийгмийн ядуу давхаргын хувьд ажил хөдөлмөр хийгээд авдаг цалингаас хавьгүй үнэ цэнтэй зүйл болж хувирдгийг тод харуулжээ. Гэхдээ нийгмийн халамжийг ор тас хаяж болохгүй гэж үзсэн бөгөөд ядаж хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнээс доогуур байж гэмээн сая сөрөг үр дүнд хүрэхгүй гэж үзсэн байна. Нийгмийн халамжийн хэмжээ нь хөдөлмөрийн үнэ цэнээр зогсохгүй гэр бүл төлөвлөлтөд ч шууд нөлөөлдгийгтогтоожээ. Халамжийн хэмжээ нөгөө талаар ажлын байрны өрсөлдөөн бий болгож, хүний ажил хөдөлмөр эрхлэх дур хүслийг “үгүй хийх” хэмжээнд хүрч огт болохгүй ажээ. 

Хүний шуналын бүтээл нь капитализм гэж үзээд өмгөөлж хамгаалахаас жийрхдэг хүмүүст гагцхүү капитализм л нийгмийн бүх шатанд хөгжил цэцэглэлт авчирна гэдгийг Гилдэр хангалттай нотолсон байна. Гилдэр капиталист хөгжлийн үндэс нь ашиг олно гэдэг итгэл найдвараар дэнчин тавьж хөрөнгө оруулалт хийдэг капиталистууд л нийгмийг хөгжил дэвшил, элбэг хангалуун амьдрал тийш чирж явдаг гэдгийг хангалттай нотолжээ.

Тэрээр “Капитализм өгөхөөс эхэлдэг. Шунал, харамч зан, эсвэл өөрийгөө бодон шагнал горьдсондоо ч биш харин энэрэнгүй үзэлтэй нэн ойр бусдын хэрэгцээг хүндэтгэн анхаардаг хүний ухааны сайныг хүссэн, нээлттэй, зоригтой шинж чанараас үүдэлтэй. Социализмын эл хуль өнцөг булан эсвэл хөшингө үхмэл хүнд суртал дунд, бас том бизнесийн орчинд хүртэл хаа сайгүй тааралддаг аминч үзэл хүний нийгэм дэх баялгийн ховорхон бодит эх сурвалжийг үл нээнэ... Авч хэрэглэх бус харин өгөх, эрсдэл гаргах, бүтээх зэрэг чанарууд хамгийн хоцрогдсоноос өндөр хөгжилтэй оронд хүртэл баялгийн гол үйлдвэрлэгч капиталист хүнийг тодорхойлдог” хэмээсэн буй.

Социализм, капитализм хоёрын мөн чанар болоод ялгаа зөрүүг ч томъёолсон байна. “Социализм бид үндэсний зорилгодоо хүрэхэд шаардлагатай ихэнх мэдлэгийг хэдийн эзэмшсэн гэж үздэг. Капитализм нь бид тайлах аргагүй нарийн төвөгтэй, үл мэдэгдэх ба аюултай ертөнцөд амьдарч байгаа, иймээс бид саад бэрхшээлийг байнгын хүчин чармайлт, өрөвч сэтгэл, нээлт ба хайргүйгээр давж чадахгүй гэсэн үзэл санаанд тулгуурладаг... Нэг нь туршилтаар тооцсон хүний хүч чадалд суурилж байгаа бол нөгөө нь өөдрөг үзэл ба итгэлд тулгуурлана. Эдгээр нь дэлхий ертөнцөд өрсөлдөж, бидний хувь заяаг тодорхойлж буй үндсэн үзэл санаанууд” ажээ.

Амьдралыг ганцхан схемээр тодорхойлж болохгүй маш олон талтай. Гэхдээ хүн төрөлхтөн эдийн засгийн систем угсарсан тэр л цагаас өнөө бидний “зүүн” ба “баруун” гэж ялгадаг үзэл санаа үүссэн. Хамгийн ерөнхий утгаар нь ангилсан эдийн засгийн энэ хоёр үзэл баримтлалын ялгаа зөрүүг олж харахад Баялаг ба ядуурал ном бэлээхэн тусална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ард түмний өмчийг хувьчилах буруу!
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 58 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 58 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 59 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 0 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 1 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 3 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 4 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 5 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 40 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 51 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 8 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 11 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 36 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 43 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 44 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 54 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 56 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 1 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 7 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top