x

Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжлэв. Өглөөний хуралдаанаар "Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал" сэдвийн хүрээнд сонсгол хийж, нийт 12 гэрчийг дууджээ. Тэдний нэг нь өнгөрсөн хугацаанд хамгийн удаан буюу 2017-2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл гишүүн.

Гэвч эрхэм гишүүн "Гадаадад томилолттой яваа" гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй. "Сонсголд гэрчээр дуудсан" гэдэг нь зүгээр нэг утсаар залгаад, эсвэл албан бичиг явуулаад дуудчихдаг юм биш. Сонсголд гэрчээр оролцоно гэсэн баталгаа аваад, эрх, үүргийг нь танилцуулаад гарын үсэг зурсан байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр талаас харилцан тохиролцсон үйл ажиллагаа.

Гэтэл Монгол төрийн "Хатан  ээж" маань яагаад гэнэт, ямар яаруу давчуу шалтгаанаар гадаад томилолт авсан нь тодорхойгүй. Томилолт гэвэл хаана, ямар улсад ямар ажлаар гэх мэт тодорхой байх ёстой биз дээ. УИХ-ын тамгын газар үүн дээр баталгаатай мэдээлэл өгөх ёстой. Зүгээр УИХ-ын гишүүн өөрөө "Мань чинь гадаадад явлаа. Надгүйгээр аргална уу даа" гэсгээд болчихгүй.

Хоёрдугаарт, ер нь сонсголыг зохион байгуулсан Түр хорооны ажлын албаныхан одоо тайлангаа гаргахдаа сонсголд дуудагдсан гэрч нараас хэд нь ирсэн, ирээгүй, ирээгүйд нь ямар шалтгаан байсан, тэр нь баталгаа нотолгоотой эсэх талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй болж байна. Түр хорооны дарга, гишүүн Ж.Чинбүрэн өөрөө "Хүндэтгэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй, шалтгаан нь баталгаа нотолгоогүй бол хуулийн дагуу хариуцлага тооцуулна аа" гээд амлачихсан байгаа шүү дээ. 

Тэгэхгүй бол "иргэдийн мэдэх эрхийг хангана, парламентын хяналтын үүргийг хэрэгжүүлнэ" гэсэн сонсгол маань сүүл рүүгээ  нэг тийм хэлбэрийн төдий болчих аюул, болгоомжлол бас байна.

Сая болж өнгөрсөн сонсголын үеэр нэг зүйл тодорхой болсон нь зах зээл дээр эм борлуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд, аптекууд нь ч, иптортолж байгаа ААН-үүд нь ч тэр ерөнхийдөө энэ салбарт ажиллаж байгаа алба тушаалтан нарын хамаарал бүхий этгээдүүд байна гэдгийг ил болгосон. Хувь иргэн болон төртэй, албан тушаалтнуудтай холбоо сүлбээгүй бол ААН-үүд өрсөлдөөнд орох ямар ч боломжгүй байна гэдгийг харуулсан. Эм, эмнэлгийн салбар бол авилгад хамгийн өртөмхий салбар болсон. Хортой ургамлыг тасдаж хаяад байхад дороо ургаж гарч ирээд байна шүү гэдгийг сонсголд оролцсон АТГ-ын комиссар ч хэлж байна лээ. 

Одоо тэгээд тэдгээр хортой ургамлуудын хамгийн орой дээр сууж байгаа хүн нь үе үеийн Эрүүл мэндийн сайд нар болж байна л даа. Ялангуяа Д.Сарангарэл сайдын хувьд Ковидын үе буюу эрүүл мэндийн салбар задгайдаа гарсан, бараа бүтээгдэхүүнийг тендергүйгээр авдаг болсон, дээр нь хамгийн их мөнгө ямар ч хяналтгүйгээр зарцуулагдаж ирсэн тэр үеийн толгойлогч нь. Ковидын үеийн эм, эмнэлгийн салбарын тухай Д.Сарангэрэл сайдгүйгээр ярих ямар ч боломжгүй юм л даа. 

Өмнөх парламентын үед билүү, 2020 оны хавар манай УИХ-ын дарга "Монгол төрийн ой санамж, туршлагатай түшээ" хэмээн долоон гишүүнийг өндөр ихээр өргөмжилсний нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг "Монгол төрийн Хатан эрдэнэ"-д өргөмжилсөн билээ. Дондогдулам хатнаас хойш 100 гаруй жилийн дараа анх удаа шүү дээ. Монгол Улс ковидыг амжилттай даван тууллаа хэмээн үзэж, үүнд оруулсан Эрүүл мэндийн сайдын хувь нэмрийг үнэлсэн хэрэг.

Харин одоо эм, эмнэл зүйн салбарыг хэн хэрхэн дампууруулсан тухай яриа хөөрөө болсон чинь нөгөө "Төрийн ой санамж, Хатан ээж" маань бараагаа харуулдаггүй, нүүрээ нуугаад гараад явчихдаг байж болохгүй л дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (127.0.0.1)
    Зуднаар зоолно гэгчээр ковидоор зоолсондоо. нэг хүнийг 8 саяар эмчлээд байлуу? энэ гатан гэгч чинь.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    Зуднаар зоолно гэгчээр ковидоор зоолсондоо. нэг хүнийг 8 саяар эмчлээд байлуу? энэ гатан гэгч чинь.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    нам доторх янхан
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Д.САРАНГЭРЭЛ (127.0.0.1)
    ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ МИНИЙ ХАМАГ БУЛАЙ ДЭЛГЭГДЭХ УЧРААС ХАТАН УХААН ГАРГАН ГАДААД ТОМИЛОЛТ АВСАН НЬ АГУУ БИШ ГЭЖ ҮҮ ?
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 1 цаг 11 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 1 цаг 19 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 1 цаг 30 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 1 цаг 45 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 0 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 2 цаг 8 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 22 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 2 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 3 цаг 1 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03 ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-05-03 Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2024-05-03 Ихэнх нутгаар дулаарна 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол... Ихэнх нутгаар дулаарна
Top