x

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"

Өнгөрөгч бямба гаригт “Элийрэгч” Ц.Уянгын зохион байгуулсан “Медиа салбарын хиамрал ба хямрал” нэртэй чөлөөт хэлэлцүүлгээр манай хиамрагчдын дэлгэсэн дуулиан соошилд намжаагүй байх цаг дор өчигдөр ЭЦА-наас зохион байгуулсан “Баян Базараагийн баривчилгаа” гэдэг тавилттай жүжиг манай Засгийн газар, МАН-ын даргын жинхэнэ “өмдийг нь тайлж” харуулав.

Өглөөнөөс хойш “Базарааг нэгжих гэж байна, нэгжиж байна, за бариад явчихлаа  шүү” хэмээн хэрэгт дуртай нөхдийг баахан хошгоруулсан. Яс юман дээр хошгороод байсан нь тийм ч олон биш л дээ. Нэгдүгээрт “Баян” Базараа гэж хэн болохыг одоогийн залуус мэдэх ч үгүй, таних ч үгүй. Хоёрдугаарт, иймэрхүү “Бадамжунай стайлын” баривчилгаанд манайхан бүр дөжирчихсөн. “Мөнгө угаасан, сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй” хэмээн сэжиглэсэн гэлүү. Гэтэл нөгөө сэжиг таамаг нь ч батлагдаагүй байхад манай Засгийн газраас санхүүжиж соошилд тархи угаадгаа нийгэмд зарласан шилмэл баг нь үсэрч гарч ирээд “Баян Базараа өөрөө баяжаагүй, Баярцогт, Сайханбилэг нартай хэтэвч нэгтэй. “Оффшор дансны холбоотнууд” гэж нэрлэгдсэн гурван хүний нэг нь Баян Базар. Хүн үхдэг алтны уурхай “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар”...

Хүүхний тэнгэртэй Баян Базараа хэдэн улс дамжин мөнгө угаадаг. Үүгээрээ хэдэн сонгуульд нэр дэвшигчид спорсорлосон нь виночин Гантөмөр, Баярцогт, зайгаа тавьж өгдөггүй зөнөг өвгөн Ц.Элбэгдорж, Номтойбаяр нар холбогдож магадгүй байна” гэх мэтчилэн баахан халжээ. Базараа баян явсан нь хэдэн он ч юм, хүүхний тэнгэр нь хаана ч хаясан юм бүү мэд. Лав сүүлийн 20 жил энэ хүний нэрийг сонсоогүй юм байна. Харин “Бид Засгийн газартай гэрээ хийж, жиргээ пост хийдэг. Бидэнд үнэн мөн чухал биш, мөнгө чухал” гэдэг үгийг Монгол даяараа сонссон шүү.

За тэгээд хэдэн сонгууль дараалан нэр дэвшигчийг спорсорлосон нь үнэн юм бол яагаад гэнэт өнөөдөр ухаан сэхээ оров гэх мэтчилэн. “Сонгуульд зориулж 20 сая долларыг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас гулсуулаад Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэн оросуудаар дамжуулж Монголд оруулж ирсэн” гэсэн байна. Бүр нөгөө 20 сая доллар нь хаагуур явж Монголд орж ирсэн газрын зургийг нь зурчихаж. Бодоход 2020 оны сонгуулийн өмнө “ҮАБЗ-ийн ажлын албаны нөхөд Алтанбулагийн боомтоор 20 сая доллар оруулж ирлээ” гэдэг рүү хөтөлж байх шиг байна л даа.

Уг нь тэр дуулиан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байсан. Тэр үед ч хуулийнхан ийм тодорхой газрын зураг гаргаж ирээгүй дээ. Тэгэхээр нөгөө С.Баярын 7 байшин нүүгээд Элбэгдоржийн гадаа очжээ гэдэг шиг л юм болж байна. Тэгээд ч "Баян" Базарааг хэрвээ улс төртэй, улстөрчидтэй холбоё гэвэл 20 жилийн өмнө засаг барьж байсан МАН-ын ах нартай очиж холбогдох ёстой. Тэр үеэс түүний баян болсон түүх намтар эхэлсэн. 

Тэгэхээр Засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа АН-ынхны эсрэг энэ пиар, ймэрхүү яриа жаахан ч гэсэн юм уншдаггүй, мэдээллийг боловсруулдаггүй, харьцуулдаггүй, шил архины мөнгөөр явчихдаг харанхуй масст бол болдог л байх л даа. Гэхдээ бас монголчууд чинь нийтээрээ тийм биш шүү дээ. Тиймээс сонгууль хаяанд ирчихээд байхад, бүхэл бүтэн найман жил засагласан, авилгын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр улсаа адагт аваачсан эрх баригч нам иргэд рүүгээ ийм мэдээллийн түрэмгийлэл хийнэ гэдэг бол нэгдүгээрт, үнэхээр аргаа барж, амь тэмцсэний илрэл. Хоёрдугаарт гэвэл, ёс суртахууны хувьд маш доройтсоны шинж.

Найман жил засагласан нам “Бид ийм юм хийлээ, ингэж ингэж хөгжилд хөтөллөө, одоо дараагийнх нь ингэх гэж байна” гэж сонгуульд ордог болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэг нэгээр нь барьж, хорьж, гүтгэж гүжирдэж сонгогчдоос оноо авдаггүй.  

Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан, хутгах гэж зүтгэсэн бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ л хамгийн зөв сонголт. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, чадамжаа бүрэн шавхчихсан байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 17 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 23 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 27 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 48 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 1 цаг 4 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 1 цаг 17 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 2 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 2 цаг 26 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно 17 цаг 16 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна 17 цаг 19 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД 17 цаг 40 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив 17 цаг 48 мин У.Хүрэлсүх: Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжинэ 18 цаг 1 мин Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртжээ 18 цаг 26 мин Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн бүртгэлийг өөрчилжээ 18 цаг 34 мин Нийт нутгийн 80 хувьд олон жилийн дунджаас илүү хур тунадас оржээ 23 цаг 17 мин Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анхаарлыг өөр тийш хандуулахаар мэрийж байна 23 цаг 26 мин Ерөнхийлөгч Путин А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов 23 цаг 39 мин Ясуиса Фукуда: Монгол чацарганаар нэмэлт бүтээгдэхүүн хийж байна 23 цаг 45 мин Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 23 цаг 57 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өнөөдөр засвартай байгаа авто замууд Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top