x

Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэв. Уг нь бол оны өмнө, арваннэгдүгээр сард УИХ дахь АН-ын бүлгээс өргөн барьсан төсөл. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн бланктай УИХ-ын даргад хүргүүлсэн. Оны дараа буюу нэгдүгээр сард “Парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрлээ. Засгийн газар хуулийн төслийг УИХ-д оруулахаар боллоо” гэж мэдээлсэн.

Гэтэл өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл гээч нь АН-ын бүлгээс анх оруулж төслөөсөө тэс хөндлөн зүйл орж ирэв. Өргөн барьсан хуулийн төслөөс зөвхөн нэрийг нь аваад, концепцийг нь бүр эсрэгээр нь өөрчлөөд, үнэн хэрэгтээ Баялгийн сангийн тухай биш, УИХ, Засгийн газарт эрх олгох тухай хууль оруулж ирсэн байна.

Тодруулбал, АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөлд “Баялгийн сан нь хөрөнгө оруулалтын сан юм. Сангийн удирдлагыг УИХ-аас томилж, улс төрөөс хараат бусаар ажиллана” гэсэн. Товчхондоо, уул уурхайн баялгаас олсон орлогыг удирдах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хуримтлалыг бий болгох, ирээдүйд үр өгөөжийг нь хүртэх тухай хуулийн төсөл. Гол нь улс төрөөс хараат бус, төсвөөс ангид байх.

Үндэсний баялгийн сан гуравхан тохиолдолд төсөвт санхүүжилт хийхээр заасан.

1.Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан ДНБ-ий дөрвөн хувиар нэмэгдэж, буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

2. Төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

3. Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн ДНБ-ий 1 хувиас давсан хэсгийг бүхэлд нь болон хэсэгчлэн санхүүжүүлэхээр тусгасан.

Гэтэл сая УИХ-аар хэлэлцүүлсэн төсөлд “Баялгийн сангийн төсөв нь улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заагаад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам санг шууд удирдлагаар хангахаар болж. Мэдээж тухайн жилийн төсөв, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг нь Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулна.

Тэгэхээр энэ маань хөрөнгө оруулалтын сан биш, өмнө байсан, одоо ч байгаа Засгийн газрын тусгай сангуудын л нэг хэсэг болж байна.

Одоо Засгийн газар 25 тусгай сантай гэдэг билүү. Энэ бол төсвөөс шууд санхүүжүүлдэг сангууд. Үүн дээр нь нэмээд уул уурхайгаас орж ирсэн орлогыг төвлөрүүлдэг гурван тусгай сантай болох юм байна. Үндэсний баялгийн сан, түүний харьяа Хуримтлалын болон Хөгжлийн сан... Нөгөө ЖДҮ, ТЭДС, Боловсролын зээлийн сантай адил улстөрчдийн гараа угаадаг сан дахиад гурваар нэмэгдлээ гэсэн үг. 

О.Цогтгэрэлийн өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол төсвийн зардлыг бууруулах тухай хууль байгаа юм. Тухайн жилийн төсвийн төлөвлөсөн орлогоос давсан бүх орлогыг Баялгийн санд төвлөрүүлнэ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан хууль нь төсвийг улам томруулах, зардлыг нэмэгдүүлэх, төрийг илүү авилгажуулах тухай хууль байна. Тийм хууль хийчихээд араас нь "МАНАН бүлэгтэй тэмцсэн сүүлчийн Засгийн газар болох байх шүү. Энэ хуулийг батлуулахад иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна" энэ тэр. Ингэж тоглохгүй ээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн "МАНАН"-тай тэмцэх гээд өөрөө МАНГАС болсон байна. 

Саяхан шуугиалаад өнгөрсөн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд ярьж байна лээ. “Засгийн газар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд төрөөс баталгаа гаргадаг хөнгөлөлттэй зээл, тендерт оролцохгүй болсон” гэж.

Үгүй л дээ. Энэ хууль чинь 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан хууль. Бүр тодорхой хэлбэл, Х.Тэмүүжин гишүүн барьж гүйж байгаад батлуулсан, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” гэдэг нэртэй хууль.

2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирээд ЖДҮХС-гийн 70 тэрбум төгрөгийг намаараа, парламент, Засгийн газраараа хуваагаад идчихсэн. Хэсэг хуульч нэгдээд энэ хуулийг бариад Үндсэн хуулийн цэц хүртэл явсан, бараагүй шүү дээ. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нараас хоёрхон хүн ял авсан. Нэг нь Б.Ундармаа. “Хохирлоо нөхөн төлнө өө” гээд 40 сая төгрөгөөр торгуулсан. Хамаарал бүхий этгээд биш, бүр өөрсдийнхөө 100 хувь эзэмшдэг компаниар зээл авчихсан Х.Болорчулуун, Я.Содбаатар, Ж.Сүхбаатар нар яагаа ч үгүй шүү дээ. "Хориотой байсныг нь мэдээгүй штээ, буцаагаад төлчий л дөө" гээд өнгөрсөн. Ямар ч хариуцлага хүлээгээгүй. Нэгэнд нь ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Ядаж улс төрийн хариуцлага тооцоогүй. Намын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ зээл авсан нөхдийг дахиж нэр дэвшүүлэхгүй ээ” л гэсэн, бүгдээрээ нэр дэвшсэн. Х.Болорчулууун бүр сайд болоод явж байна.

Ерөнхий сайд бас “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг нь төрд хураадаг боллоо. Манай Засгийн газар авилгатай мөн ч сайн тэмцэж байна аа” гэж ярьсан. Үгүй л дээ. Гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах, учирсан хохирлыг барагдуулах чинь угаасаа эрүүгийн эрх зүйн зарчим. Эрүүгийн хуульд одоо ч байгаа. Нөхөр зүгээр саяхан УБТЗ ХНН-ийн нэг хурган даргаас долоон тэрбум төгрөг чихэдсэнээ л яриад байх шиг байна л даа. Үгүй шүү дээ. Б.Ундармаа чинь тийм замаар ялаа хөнгөрүүлсэн. Гэх мэтчилэн...

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Л.Оюун-Эрдэнэ бол энэ үгийг итгэл үнэмшил, үзэл баримтлалаа болгосон хүн. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Bible" нь. Гэвч “үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай” гэж өөр нэг үг бий. Чихээр сонссондоо биш, нүдээр үзсэндээ итгэ гэсэн үг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 43 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 43 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 44 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 45 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 46 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 48 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 49 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 50 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 26 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 37 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 53 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 56 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 21 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 28 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 29 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 40 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 41 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 47 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 52 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top