x

Ардчилал ялах уу, Авилгачдын мөнгө ялах уу?

Өнөөдөр Ардчилсан Намын төрсөн өдөр, Ардчиллын баярын өдөр...

1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын залуус Монгол Улсад ардчилсан шинэчлэлт, өөрчлөлтийг эхлүүлэхээр Монголын Ардчилсан Холбоог байгуулж, ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосноос хойш дөрвөн сарын дараа, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их хурал хуралдаж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар шаардсанаас хойш 50 хоногийн дараа, мөн 1990 оны гуравдугаар сарын 7-нд Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, нийт 22 хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн эцэст МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноос хойш найм хоногийн дараа МАН анхдугаар Их хурлаа хийж, намын даргаараа Э.Бат-Үүлийг сонгож байв. Тэр үед С.Зориг 28-хан настай, Э.Бат-Үүл 33 настай байлаа. 

Ардчилсан нам байгуулагдсаны дараа БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэдэг заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилснаар 1990 оны долдугаар сарын 29-нд Монгол Улс анх удаа ардчилсан чөлөөт сонгуулийг явуулсан юм.

Өнөөдөр 34 жилийн дараа бас нэгэн “ардчилсан чөлөөт” сонгуулийн мөчлөг дээр ирээд байна. МАН үнэмлэхүй олонхиор засаг барьсан найман жилийн дараах сонгууль. Ардчилал ялагдаж, улс төрийн ганц намын дарангуй дэглэмд шилжсэн найман жилийн дараах сонгууль. Урьд өмнө 2000-2004 онд бид яг ийм харанхуй дөрвөн жилийн үдэж байлаа. Буцаад нэг намын дарангуйлалд орчихсон, парламент нь сөрөг хүчингүй, иргэд нь итгэл найдваргүй. Гэхдээ хагас дутуу ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө гэж юм байлаа. Өнөөдөр тэр нь ч гэсэн алдагдчхсан.

Үүний дараах 12 жил /2004-2016 он/ гурван удаагийн парламентад ард түмэн сонголтоороо хүчний тэнцвэрийг хадгалж, АН, МАН хамтран засаг барьсан жилүүд үргэлжилсэн. АН засаг барьсан, барилцсан жилүүдэд нийгэмд үргэлж эерэг өөрчлөлтүүд бий болдог. Алдаатай, бартаатай ч гэлээ ардчилсан шилжилтүүд хийгдсээр ирсэн. Уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан, татварыг бууруулсан, эдийн засгийг либералчлах, төрийн оролцоог багасгах, төсвийн зардлыг бууруулах, төрийг цомхон чадварлаг болгох нь Ардчилсан намын үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр байсаар ирсэн. Нам төвтэй төр биш, иргэн төвтэй төрийг байгуулна гэж хэлж ярьж, зорьж зүтгэж, заримдаа ялагдаж, мухардаж ирсэн.

Ардчиллын жилүүдэд монголчууд юутай ч хувьдаа малтай, өмчлөлийн газартай болсон, орон сууцуудаа үнэгүй хувьчилсан. Атал тэр үед МАХН, МАХН-аас сонгогдсон гишүүд “Малыг хувьчилбал наад өлөн зэлмэн малчид чинь ганцхан зуны дотор нядлаад идчихнэ, болохгүй” гэж эсэргүүцэж байсан юм шүү дээ. Гэтэл одоо мал нь 80 сая хүрчихсэн, бэлчээр, ус нь малынхаа тоо толгойд хүрэлцэхгүй болчихсон байна.

“Хашааны газрыг өмчлүүлбэл хужаа нарт зарчихаад гараад явчихна шүү. Орон сууцыг хувьчилбал Улаанбаатараар дүүрэн хятадууд болно оо. Гадаад паспорттой болгочихвол Монголд хүн үлдэх үү” хэмээн эсэргүүцэж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл соц нийгмийн үед “Хөрөнгөтөн нийгэм шиг баба юм байхгүй” гэж ярьдаг, “хөрөнгөтний үзлийг түгээлээ” хэмээн бие биенээ барьж шийтгэдэг, матдаг байсан МАХН-ын кадрууд, соц үеийн шилдэг сэхээтнүүд нь өөрсдөө “баруун бол эрх чөлөө юм” гэдгийг мэддэг байсан хэрэг.

Тэгэхээр бидэнд ардчилал их зүйлийг өгсөн байна, алдаж, оносон ч гэсэн зөв чигтэй явсан байна. Алдаа гарсан бол тэр нь ардиллын биш, тэрнийг хэрэгжүүлсэн хүмүүсийн буруу байна. Ардчиллын нэр барьсан, нүүрээ нуусан коммунистуудын буруу байна. МАН (МАХН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.

Өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл уланд гишгэгдсэн. Улс төрийн эрх буюу иргэдийн сонгох, сонгогдох эрх “улны” гэдэг ангилал руу шилжсэн. Иргэдээ “улны” байлгах нь МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр болж, халамжийн хэдэн төгрөг, авилгын мөнгөөрөө саналыг нь худалдаж авдаг болсон. Өөрсдөө хамгийн баян, хамгийн их өмч хөрөнгөтэй “ардчилсан социалистууд” болсон. Энэ мөнгөө бизнес эрхэлж, гахай үүрч, оймс зарж олоогүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Төр нь иргэдээсээ баян болсон. Төрийн өмчийн компаниуд нь эрх баригч намын халаасанд орж, авилгын уурхай болсон. ЖДҮ хулгай, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гарсан. Авилгатай тэмцэх нэрээр нэг хулгайгаар нөгөө хулгайгаа дардаг, далдалдаг болсон. Авилгатай тэмцэж буй арга барил нь өөрөө авилгынхаа эх сурвалж болсон. Авилгачид ковидоор мөнгө хийсэн, утаагаар, түгжрэлээр мөнгө хийсэн. Авилгын индексээр, Арчиллын индексээр Монгол Улс арагшаа ухарч, уралдсан найман жил байлаа. Иргэдийн амьдрал тартагтаа тулж, туйлдаа хүрсэн найман жил...

Ийм л эгзэгтэй мөчлөг дээр энэ удаагийн “ардчилсан сонгууль” болох гэж байна. Авилгачдын мөнгө ялах уу, ардчилал ялах уу? гэдэг сонголтын өмнө ирээд байна. Сонголт хийх эрх нь иргэдэд байна. Ганцхан удаа. Энэ удаагийн сонголтоо алдаж хийвэл, дутуу дулимаг хийвэл дараагийн удаа "сонголт" гэх зүйл байхгүй л болов уу. 

Б.СЭМҮҮН   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Ганболд (127.0.0.1)
    Ард түмэн минь МАН.аас салъя.
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ удаа сонголтоо маш зөв хийх ёстой өөрсдийн бодолоор сонголтоо зөв сонгоно шүү иргэдээ .
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АН-ын хулгайчид яаж төр самарсанг ард түмэн мартаагүй шүү хөлсний захиалгат сэтгүүлчээ
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Хонгорзул (127.0.0.1)
    Энэ 2 дуракийн хэн нь ч ялахгүй.Ялвал сүйрэл.
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АН бол хулгайч нарын нам.
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ардчилал ялвал сайн л бна.Гэхдээ АН биш шүү. Тийм юмнуудын хэрэг байхгүй ээ?
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    хаанахын сайт вэ хаха
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    авилгажсан МАН ялнаа ардчилал байхгүй болсон хөхөнгө хураах малыг нийгэмчилж хоршоо комун байгуулаад эхэлж ажил хийх дургүй ядуу төрөөс жаахан халамж хүртээд сурчихсан нөхөд энэ засагт их хайртай болжээ
    2024 оны 05 сарын 04 | Хариулах
  • polkmnoipk (127.0.0.1)
    Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Hayley Brock (127.0.0.1)
    " If you’re new to the crypto investment market, it's okay to make a few mistakes while learning however my case was different, I fell into the hands of rippers camouflaging as crypto influencers and traders, and that's how they stole millions of USDT from my company's resources. Knowing that no matter how much I pleaded with these influencers, they would never refund my invested funds. I had to engage the help of the authorities who also couldn't help as well. I decided to take extra moves, I got in touch with a bunch of lost asset recovery specialists, and unfortunately, they just kept asking for fees and fees without delivering the task to whom I hired them. I can't recall how I came across CyberGenie information, I guess it's a forum and multiple individuals were discussing how they got help getting back their stolen money with the help of CYBER GENIE HACK PRO. Reading their conversations, I realized they were from various countries, I was thrilled and hastily got in touch with CYBER GENIE HACK PRO via ( W- W-W dot CYBERGENIEHACKPRO dot C- O-M ) and ( W-A: + 1 2 5 2 5 1 2 0 3 9 1. ), getting to trust another individual was a bit tricky however with multiple assurances and proofs, I gave in to their terms and I am gladly writing this review to let the world know that CYBER GENIE HACK PRO, Successfully got back every penny lost to those rippers. Please if you come across this positive review, share it as you might be saving someone's financial life that has been ruined or about to be ruined by these crypto rippers. Working with CGHP was amazing and I forgot that they are time-efficient."
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 49 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 49 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 50 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 51 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 52 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 53 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 54 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 55 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 56 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 31 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 42 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 59 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 2 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 27 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 34 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 35 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 45 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 47 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 52 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 58 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top