x

Энэ бол зүгээр л “Америк мөрөөдөл” юм

Урлагаа, тэр дундаа поп урлаг, кино хоёроо үйлдвэрлэл, эдийн засгийн утга агуулгатай болгож чадсан улс орон магадгүй миний мэдэхээр дэлхийн хоёр улс байгаа нь АНУ, БНСУ байх.

Сүүлийн өдрүүдэд дуучин Мишээл болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын гэр бүлийн хоорондын “хөдөлмөрийн харилцаа”-наас үүдэлтэй зөрчил, маргаан нийтийг хамарч байгаагаас үүдээд “нийт олны нэг” болохынхоо хувьд бас дотроо эргэцүүлж үзлээ. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд тулгарсан мөнгө цаас, “мөлжлөг”-ийн асуудал мэт харагдавч аль аль талд нь бурууг хувааж өгөхөөс илүүтэй энэхүү урлагийн салбар нь Монголын нөхцөлд ямар багтаамжтай, ямар бүтээмжтэй, эцсийн дүндээ ямар үр ашгаар хэмжигддэг чухам юу юм бэ гэдгийг асууж, бодохгүйгээр цааш олон зүйл яримааргүй байна.

Үнэндээ бидэнд авъяастай хүүхэд, залуучууд болгоныг уран бүтээлч болгоод байх зах зээл байхгүй. Улсад сонгодог урлагийн театр ганцхан, драмын урлагийн театр ч ганцхан гэх мэт. /Кинотеатрууд арай олон ч ашиг тун багатай, ихэнх нь театр байрлах бусад үйлчилгээндээ хүн татах концепцитэй ажилладаг/  

Хамгийн гол нь борлуулалт буюу үзэгчийн зах зээл ер нь байгаа юу?

Чинбат залуу дуучныг гаргаж ирэх уран бүтээл туурвих амлалттай байсан бололтой. Гэвч түүний хувьд хэдий хугацаанд ямар уран бүтээл туурвихад потенциаль нь хүрэлцэх вэ гэдэг ч бодит байдлыг үнэлж цэгнэхэд чухал хүчин зүйл. /Үүнд авъяас ур чадвараас гадна цаг хугацаа, амьдралын бусад асуудал зэрэг хүчин зүйлс ч багтана/ мөн уран бүтээл хийхэд ялангуяа туршлагажиж, хүлээн зөвшөөрөгдөж, нэр алдарт гарахын хэрээр “өөрийгөө давтах” гэдэг маш том зовлон эхэлдэг гэж боддог. Өөрөө өөртэйгээ өрсөлдөж, өөрийнхөө өмнөхийг давтахгүйгээр илүү давж гарахуйц гэдэг барьер бол маш том сорилт. Тухайн кэйс дээр бол тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа, түүнд мөрддөг гэрээ үгүйлэгдэж байгаа мэт харагдаж байна. Чадах бол чадахаа хийх, үгүй бол үгүйгээ хэлээд бусад боломж, сонголт, цаг хугацааг өгөх ёстой байсан нь харин өмгөөлшгүй алдаа биз ээ.

Угаас хязгаарлагдмал зах зээл дээр дахиад өөрөөс гадна шинэ “бүтээгдэхүүн” нэмж борлуулна гэдэг нэг, хоёр хүний ажил биш. Продюсинг, маркетинг гээд багийн өндөр зардалтай ажиллагаа. Өмнө нь мөн л дуучин Д.Болдын студийн залуу уран бүтээлч бас ийм асуудлыг нийгэмд хөндөж байсан. Энэ бол “эзний” зовлон,  хувь хүний хүн чанар, хүмүүжилтэй шууд холбон тайлбарлахад хэцүү. Мэдээж маркетингийн ур чадвар, зүтгэл дутсан байхыг үгүйсгэхгүй. Хууль зүйн талаас бол дахиад л гэрээний үүрэг, хариуцлагын асуудал.

Монголд урлаг, ялангуяа поп урлаг угаасаа массын зах зээлийн борлуулалтаар хэзээ ч шударга оршин тогтнох боломжгүй байх. Тэд харилцагчийн зах зээл дээр буюу танил тал, ивээн тэтгэлгийн орлого дээр л оршин тогтносоор ирсэн.

Одоо манай хэвлэл мэдээллийн салбарын гачлан яг энэ болж хувирч байна. Ямар ч массын зах зээлийн борлуулалтгүй, зөвхөн харилцагчийн зах зээлээс амь аргацааж буй. Ийм нөхцөлд гэрээ, хаалтын гэрээ зэргийг буруутгах бол зүгээр судсаар дусал тариа гүйж байхад өвчтөнтэй эрүүл мэндийн боловсрол яриад дүрэмдээд байхтай адил зүйл. /Гэхдээ ур чадвар, ёс зүйн хэмжүүр бол үүнтэй шууд хамаагүй яригдах сэдэв гэдгийг хүлээн зөвшөөрнө/

Ямарваа салбарын асуудлыг оршин тогтнож буй нийгэм соёлын болон эдийн засгийн орчинд нь авч үзэхгүйгээр бодит дүр зургийг олж харах боломжгүй. Ялангуяа бодлого боловсруулагч, хууль тогтоогчдын хувьд харалган байх ёсгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хийсэн “Нүүрсний машинтай 50 сэтгүүлч” гэдэг мэдэгдэл бол итгэхэд хэцүү факт. Учир нь өнөөдөр хэвлэл мэдээллийн орчинд харилцагчийн гэрээний нийтлэг ханш дээд тал 4.9 сая төгрөг байгаа.

Поп дуучны зах зээлийн бодит ханш хэд вэ? Магадгүй Мишээлийн ковер дууны орлого бол бодит үнэн нь гэж би бодож байна.

Масс борлуулалтын зах зээл буюу хэрэглэгчийн боловсрол, урлагийн таашаал, гоозүйн хэрэгцээ, хэмжүүр магадгүй тэртээ Б.Шарав, Б.Лхагвасүрэн нарын үеийн түвшинд гацчихсан байгаа гэдэгт төдийлөн эргэлзэхгүй байна. Үнэндээ тэдний бүтээлийг дуурийн оркестртэй танхимд, эсвэл наяад оны нимгэн шар хуудас бүхий хуучин номыг барьж үзэн амталсан нь өнөөгийн сошиалд шаагилдах хэрэглэгчдээс хэчнээн бол?  

Үнэндээ тэдний араас үзүүлсэн хүндэтгэл, эмгэнэлийн хэмжээнд л “агуу” гэдгийг нь багцаалдах нь олонх байгаа даа... Тэднийг залгамжилсан, тэднээс дутахааргүй өнөө цагийн уран бүтээлчдийн талаар тун цөөхөн нь л сургаар ч бол мэдэх хэмжээнд яваа тийм л хэрэглэгчтэй жижигхэн зах зээл. Монголд урлагийн зах зээлд авъастай болгон амьдарч чадахгүй. Энэ бол зүгээр л “Америк мөрөөдөл” юм.

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 0 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 1 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 2 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 2 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 3 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 5 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 6 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 7 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 43 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 54 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 10 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 13 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 39 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 45 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 47 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 57 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 58 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 4 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 9 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top