x

“Би худлаа ярьдаггүй” гэсэн Ерөнхий сайдын ДӨРВӨН ӨДӨР, НЭГ ХУДАЛ

Зургийн эх сурвалж: ergelt.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах “Херо” Б.Баатар нарын цахим орчинг доргиулсан “нүргээнт” дөрөв хоног ашгүй нэг өндөрлөж, олон хүний чихийг амраав. Амраахдаа зүгээр ч нэг амраасангүй, үнэн худал мэдэгдэхгүй ховын чанартай олон үгээр иргэдийн тархинд бас нэг төрлийн “чип” суулгачихаад ариллаа.

Дөрөв дэх жилдээ засаг барьж буй, удахгүй болох УИХ-ын сонгуулиар дүнгээ тавиулах ёстой МАН-ын даргын төвийн 14 телевизээр дөрвөн өдөр цацаж, 15 удаа давтсан гурван цагийн ярилцлага бүхэлдээ сөрөг хүчнээ шүүмжилсэн, нам доторх хагарлаа цухалзуулсан улс төрийн ховоор дүүрэн байсныг энд дурдах нь илүүц биз. Товчхондоо, ирэх сонгуулийг дуустал МАН-ын явуулах улс төрийн "пиар", ам дамжуулан иргэдийн чихэнд хоногшуулах ёстой яриаг л МАН-ын дарга өөрийн биеэр эхлүүлсэн төдий. Ярилцлагын туршид түүний хамгийн олон удаа нэрлэсэн хүмүүс нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхболд нар байлаа.

Бас нэг зүйл, Ерөнхий сайдын эцэг нэгтэй ах, “Херо энтертайнмэнт студийн захирал, найруулагч Б.Баатарын хэлсэн “Хүн нэг л удаа худлаа яривал дараагийн бүх зүйл нь худал болж таардаг” гэх хэвлэлийн хуудсанд тод гэгч нь үлдсэн байна.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эхний худал: 

Тухайлбал, Э.Бат-Үүлийн тухайд "Ардчиллын зарчимд үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Аж ахуйн асуудал нь надад сонин биш" гэж хэлэх мөртлөө араас нь "Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авч, батлан даалтаар суллагдсан" гэдэг текстийг диктерээр уншуулаад эцэст нь "Домог болсон Бат-Үүл маань өөрийгөө үйлдлээрээ харуулсан даа" хэмээн батлав.

Залруулахад,

Нэгдүгээрт, Б.Чулуудайгийн оролцсон дахин төлөвлөлтийн ажил нь дээр хэлсэн хоёр хороололтой ямар ч хамаагүй. "Эрдэнийн төгөл" бол гэр хорооллын дахин төлөвлөлт биш, зүгээр С.Эрдэнэ гуайн нэрээр нэрлэгдсэн л хотхон.

Хоёрдугаарт, Б.Чулуудай Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 200 гаруй (шиг санаж байна) айлын газар чөлөөлсөн боловч МАН сонгуулиар засгийн эрх авмагцаа төслийг зогсоож, нийслэлээс дахин төлөвлөлтөд төсөвлөсөн байсан 40 тэрбум төгрөгийг нь Су.Батболд нь буцааж татаад, газраа чөлөөлсөн айлуудыг орон гэргүй болгосон.

Гуравдугаарт, "Буянт-Ухаа 2" хороолол ч бас гэр хорооллын дахин төлөвлөлт биш, Э.Бат-Үүлтэй ямар ч хамаагүй. ТОСК (Төрийн орон сууц корпараци)-аас хэрэгжүүлсэн, залуу гэр бүл, ахмад настан гэх мэт орлого багатай иргэдэд зориулсан "түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөр. Манай сэтгүүлчид энэ тухайд хамгийн сайн мэдэх учиртай. Хөтөлбөрт хамрагдаж хамгийн түрүүнд орон сууцанд орсон хүмүүс нь сэтгүүлчид байсан.

Дөрөвдүгээрт, шүүхээс Э.Бат-Үүлийг буруутгасан зүйл нь, “Эрх мэдлээ ашиглан ТОСК-ийн захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” группэд шилжүүлэх шийдвэр гаргуулсан” гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял өгснөөс хойш дөрвөн сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх Э.Бат-Үүлд оногдуулсан 4 жилийн ял, А.Гантулгад оногдуулсан 5 жилийн ялыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг батлан даалтаар суллаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг "үндэслэлгүй" буюу "хангалттай үндэслэлгүй" гэж үзсэн хэрэг. Одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх ёстой. Бодоход “Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-эд олгосон есөн тэрбумын зээлд Э.Бат-Үүл нөлөөлсөн эсэх, нөлөөлөх эрхтэй албан тушаалтан мөн эсэх”-ийг тодруулахаар ажиллаж байгаа байх л даа.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах Б.Баатар нарын эвлүүлсэн, зурагласан “Бат-Үүл нь хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа 2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авсан” гэдэг нь эхнээсээ дуустал гүтгэлэг болж таарч байна. “Хүн нэг л удаа худлаа яривал дараачийн бүх үг нь худал болж таардаг” гэсэн байх аа. Л.Оюун-Эрдэнийн гурван цагийн ярилцлагадаа хамгийн олон удаа хэлсэн дараачийн үг нь "Би худлаа ярьдаггүй"... Гэвч энэ гэр бүлийн худал хуурмаг нэгээр тогтоно гэж үү?

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 19 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 20 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 21 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 22 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 23 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 24 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 26 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 27 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 12 цаг 2 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 12 цаг 13 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 29 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 32 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 58 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 16 цаг 4 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 16 цаг 6 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 16 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 17 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 23 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 28 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top