x

Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа

Эм хүртэл тун нь хэтрэхээр хор болдог номтой...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тв ярилцлага өчигдрийн соошил хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо.

"Монгол улсын Ерөнхий сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, авилгачдын тухай..." гэсэн тайлбартайгаар бүтэн өдрийн өмнөөс “триллерийг нь” цацсан нэвтрүүлгийн талаар бүрэн утгаар нь “анализ хийсэн” хүн лав өчигдөртөө гарсангүй. “С.Зоригийн аллагын хэргийн гол буруутан Ц.Элбэгдорж юм байна, гурван шатны шүүхээс ял авсан гурав бол хэлмэгдэгч байсан байна” гэх мэтээр нэвтрүүлгийн эхэнд “спойлер” хийсэн нөхөд ч төгсгөлийг нь хийсэнгүй.

Төвийн 15 телевизээр зэрэг цацаж байгаа (28-наас 31-нийг дуустал) энэ нэвтрүүлгийг дуустал үзээд байр сууриа илэрхийлсэн нь тун бага, анхнаасаа нэвтрүүлгийн “триллерт”-ийг үзээд жигшсэн, сувгаа сольсон нь олон байна. Үүнийг эрээчигч ч бас тэдний нэг. Урт амралтын өдрүүд хүлээж байгаа болохоор тулах л болох байх. Тэр цагт хэдүүлээ дахиад уулзана.

Ер нь бол ямар ч хариуцлагагүй, мэдрэмжгүй пиар баг байлаа гээд ийм тавилттай жүжгийг телевизийн 15 сувгаар угсруулан цацахыг эзэндээ санал болгохгүй. Тэгэхээр асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний  тархины хэмжээст байна аа гэсэн үг. Энэ бол сүүлийн 8 жил уруудсан, уланд унасан иргэдийн амьдрал ахуй, утаа, түгжрэл, үнийн өсөлтийн өөдөөс МАН-ын даргын өгч буй "салаавч" юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг үгийг хэрэглэхээс ч гутмаар. Эрх мэдлийнх нь төгсгөл ирж буйг зөнгөөрөө мэдэрсэн, эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй болсон дарангуйлагчийн төрхийг л харууллаа.  

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн улс орны хувь заяаг залуурдаж буй Засгийн газрын тэргүүний хувиар асуудлыг харсан бол арай ч нэг ийм тавилттай жүжгийг иргэдийн тархи руу хүчээр чихэхгүй байсан байх. Телевизийн арав гаруй сувгийг эзлэн байж дотроо уудлах гэсэн юм бол ядаж тэр тооны сэтгүүлчийг урдаа суулгаж байгаад асуусан бүх асуултад хариулт өгч, няцаалт хийх ёстой байлаа. Ямар ч нөхцөлд ярилцагчаа сэтгэлд нь тултал дээш нь шидэж, налж, нялж чаддаг ярилцлагын мастерийн ховорхон чадварт дулдуйдсан нь нэг талаас увайгүй, хулчгар зан. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэр хэрээр түгшиж, адгаж, өөртөө итгэлгүй байгаагийн л шинж юм.

Товчхондоо, Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.

Энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд шүүхээр орсон ганцхан тохиолдол болсон нь 2017 он. Хэргийг илрүүлсэн нь АН эрх  барьж байх үе. Харин МАН эрх барьж байх бүх хугацаандаа энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгодоо ашиглаж ирсэн. Сонгуульболгоноор гаргаж зажилдаг ганц сэдэв нь. Ярьдаг хүн л солигдсоноос сэдэв нь өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээх нэрсийг одоо 26 жилийн дараа ч хэлээд л сууж байна. Тэгвэл ядаж шүүхийн шийтгэх тогтоол нь хаана байна?

Гурван шатны шүүхээр ял сонссон аллагын гүйцэтгэгчдийг суллаж тавьсанаас хойш гурван жил өнгөрлөө. "Захиалагчийг ололгүйгээр гүйцэтгэгчийг ялладаггүй юм аа" гэсэн байх аа. Тэгвэл захиалагч нь одоо хаана байна? Энэ бол элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа... Монгол Улсын сүүлийн 34 жилийн түүхэнд үлдэх хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй ч хамгийн муу Ерөнхий сайд...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • З (172.69.252.152)
    Жулдаж бн ЕС
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    оуюн эрдэнэд итгэдэггүй итгэж ч байгаагүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 31 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 32 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 32 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 33 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 34 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 36 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 37 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 38 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 14 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 25 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 41 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 44 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 9 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 16 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 17 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 29 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 35 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 40 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top