x

Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай иргэд Цахим хөгжлийн яам байгуулах болсон шалтгааныг, тэр нь яг ямар асуудал хариуцах ёстой болохыг таамаглах гээд чадаагүй юм. Угтаа тэр нь хүнд өвчний улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэсэн Н.Учрал гишүүний “эргэн ирэлт”-эд зориулсан намын даргын бэлэг байсныг хэн мэдлээ.

Ганц өөрт нь л зориулагдсан Цахим хөгжлийн яамыг байгуулсны дараа Н.Учрал сайд нэг хэсэг хийх ажлаа олохгүй мунгинасан. Дараа нь Засгийн газрын хуралдаан болгоны дараа аль нэг салбарын сайдын хажууд зогсоод хэдэн тооны зөвшөөрөл, лицензийг “цахимаар олгодог болсон” тухай мэдээлдэг ажилтай болсон билээ. Тухайлбал, БОАЖ-ын сайдтай зэрэгцэж зогсоод “Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа ААН-үүдийн мэдээллийг цахимд орууллаа” гэсэн нь хамгийн сүпер “сенсаац” болсон л доо. Тэрийгээ бас “шүгэл үлээх” энэ тэр гээд нэрлэчихсэн байлуу яалаа. Уг нь энэ мэт мэдээллийг ил тод байлгах нь салбарын яамдын хийх ёстой ажил л даа. Гэтэл тэр сайд нар нь цахимжаагүй байснаас болоод Засгийн газрын тэргүүн маань Н.Учрал гишүүнийг цахимжуулахад хүрсэн шиг байгаа юм.

Уг нь бол төрийн байгууллагын ажлыг цахимд шилжүүлэх, иргэд, ААН-үүдээс ирж байгаа өргөдөл гомдлыг цаасан хэлбэрээр авдаг, дарга даамал нар дарж хэвтээд хүнд суртал гаргадаг, авлига, ашиг сонирхлоо шингээдэг явдлыг хална энэ тэр улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд явж байсан нь саяхан. Саяхандаа МАН эрх авахаас өмнө л дөө. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлсний улмаас тэдэн тонн цаас хэмнэлээ, төсвийн зардлыг хэмнэлээ, хүнд суртлыг арилгалаа энэ тэр гээд тайлан хүртэл гаргаж байв шүү.

Тэгээд мэдээж МАН гарч ирээд бүгдийг нь эргүүлсэн. Ямартаа сая нүүрсний хулгайн хэрэг илэрсний дараа хуулийнхан үзлэг хийх гээд очсон чинь худалдан авалттай холбоотой шийдвэр гаргасан бүх дарга нар нь баримтаа устгаад явчихсан байхав дээ. Өмнө бол сайдын гаргасан тушаалаас авахуулаад худалдан авалтын гэрээ гээд бүх зүйл албажсан өдрөө шууд тухайн байгууллагын вэб сайтад нээлттэй байршиж, хүссэн иргэн орж харах боломжтой байх шаардлага тавьдаг байсан юм. Одоо ч тэр шаардлага хэвээрээ байх. Харин хэрэгжүүлдэг байгууллага нь л байхгүй болохоос биш. Н.Учрал сайдгүй бол “амбан явахгүй” ажил юм байх оо.

За тэгээд, Монголын ганц “цахим” хүн маань өчигдөр Эрүүл мэндийн сайдтай зэрэгцэж зогсоод /мэдээллийн сайтууд нь хүртэл цахим хүний зургийг заавал нийтлэх үүрэг хүлээдэг/ “Эмийн жорыг цахимаар олгодог болно, И-Монголиа дээр байршуулна” гэдэг мэдэгдлийг хийв. Шалтгаан нь “Жор бичиж байгаа эмч нарын бичгийн хэв муугаас болоод эмийн санч нар бичгийг нь гаргахгүй буруу эм өгөөд байна” гэнэ ээ. Эрхбиш нөгөөдүүл нь Н.Учрал бид хоёрыг бодвол латин цагаан толгойтой улс болохоороо жороо нэг юм уншчихна л даа. Эсвэл Н.Учрал гишүүний ажиллуулдаг эмийн санд л /хэрвээ тийм зүйл байдаг бол шүү дээ/ эм зүйч олддоггүй юм болов уу.

Аа, бас “Жорыг хуурамчаар үйлдэж, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, мансууруулах төрлийн бодис авсан гэмт хэрэг гарсан тухай цагдаагаас мэдээлсэн” гэжээ. Ингээд Н.Учрал сайд ЭМЯ, ХЗДХЯ хоёрын ажлыг нэг амьсгаагаар хийчихлээ. Браво!

Тэгсэн энэ хэвлэлийн бага хурлын дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа бас нэг мэдэгдэл хийсэн. 970 мянган ам.доллараар дөрвөн жил хийлгэсэн НДЕГ-ийн цахимжилтад гацалт гарсан тухай. Гацалт гарсан шалтгаан нь ачаалал ихэдсэнээс болсон гэнэ. “Нийгмийн даатгалын шинэ систем дээр байгууллагууд оны эхнээс эхлэн нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа учраас ачаалал их авч гацалт үүссэн. Хуучин систем хэвийн ажиллаж байгаа боловч 2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн” гэнэ. Зүгээр НДШ төлсөн мэдээллээ шивж оруулсан чинь систем нь гацаад эхэлсэн. Тэрийг ачаалал ихэссэн гэж байгаа юм байна. Тэр гацалтыг нь засах гээд “IT Zone”-ийн ажилчид НДЕГ-ын хурлын зааланд байрлачихсан байгаа. Ийм л нэг “цахимжилт” манайд яваад байна даа.

Н.Учрал сайд Солонгост эмчлүүлж байгаад эргэн ирэхдээ “Эргэн ирсэн минь” гэдэг намтрын номтой ирсэн. Тэр номдоо энэ тухай бичсэн байх. Нойр булчирхайн хагалгаагаа Монголд хийлгээд, эмийн эмчилгээгээ Солонгост хийлгэсэн. Манай антибиотекууд үйлчлэхгүй, маш чанаргүй байснаас болоод эдгэрэлт удаан байсан, Солонгост очоод антибиотекоо солиод л дороо хөл дээрээ босоод ирсэн гэх билээ. Тэгэхээр Н.Учрал гишүүний эргэн ирэлт Эрүүл мэндийн сайд дээр "унасан" бол илүү дээр байсан ч юм бил үү. Тэгвэл ядаж хажуудаа зогсож байгаа С.Чинзориг сайд шиг “Д гепатитыг Буриад улсад эмчлүүлнэ” гэж балайрахгүй шүү дээ. Ядаж л Япон, Солонгос гэж ярина биз дээ.

Монголчууд лав сүүлийн 30 жил Орост эмчлүүлэхээр яваагүй. Тэр тусмаа Буриад руу. Солонгос, Япон, Турк, тэгээд бүр шаардлагатай бол Израйль улс руу явж эмчлүүлж байна. Тэгэхэд иргэдийнхээ сонгоогүй эмчилгээг иргэддээ тулгадаг Эрүүл мэндийн сайд байж болох уу? Энэ л Н.Учрал гишүүний ярих ёстой сэдэв байж магадгүй. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн юу дээр гэлээ...

Б.СЭМҮҮН

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    ИШШ ЧААВААС ТАНАЙ САЙТ ГЭЖ ЮМ ХИЙЖ БҮТЭЭДЭГ ХҮМҮҮСҮҮДРҮҮГЭЭ ДАЙРАХААС ӨӨР ЮМ АЛГАА ХАХА
    2024 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    голсон юм гол дээр гэгч болох вий ооосын анагаах ухаан дэлхийд тэргүүлдэг шүү? муусайн япон солонгосууд юу ч чадахгүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 19 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 20 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 21 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 22 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 23 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 24 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 26 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 27 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 12 цаг 2 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 12 цаг 13 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 29 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 32 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 58 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 16 цаг 4 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 16 цаг 6 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 16 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 17 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 23 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 28 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top