x

Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман жил

Ноолуурын үнэ дажгүй байхад Өвөрхангай аймгийн Богд сумынхан /бодоход аймагтаа хамгийн их ямаатай нь байх/ сумаараа хөдлөөд 7.0-7,5 тэрбум төгрөгийн ноолуур тушаадаг байсан тухай нутгийн уугуул иргэн саяхан нийгмийн сүлжээнд ярьсан. Тэгсэн өнөөдөр тэр мөнгө нь МАН-ын дунд тушаалын нэг авилгачин даргын гэрээс гарч ирж байх жишээний. Бүхэл бүтэн нэг сумын иргэдийн нэг жилийн орлого, жилжингээ идэх хоол, өмсөх хувцас шүү дээ. Нүүрсний 44 их наядын хулгайн тухай бүр ярихаа больё.

Дээрх жишээг татсан учир гэвэл УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгууллалтын албаны дэд дарга асан /авилгын хэргээр баривчлан саатуулагдах хүртлээ албан тушаалаа хашиж байсан/ С.Батдөлд шүүхээс найман жилийн ял оноосныг УДШ өнгөрөгч сард хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг юм. Авилгын хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэн бараг анхны цор ганц тохиолдол болох гээд байна л даа. Бусад нь тэгсгээд замхрах байх.  

2016 онд МАН засаг авахад Монгол Улс авилгын индексээр дэлхийн 180 орныг жагсаахад 87-д буюу талаас урагш жагсаж байв. Гэтэл өнгөрсөн 2023 оны байдлаар 29 байр ухарч 116-р байрт жагсах болсон нь эрх баригч МАН-ын өнгөрсөн найман жилд бүтээсэн ганц үйл юм даа.

Нэг зүйлийг тодруулахад, Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас авлигын авлигын индексийг гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг судалдаг.

-Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх 

-Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

-Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

-Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх 

-Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэт.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнгөрсөн найман жилд энэ бүх үзүүлэлтээр ухралт хийсэн гэсэн үг. Түүнээс биш, Ерөнхий сайдын хэлээд байгаа шиг 2023 оныг “Авилгатай тэмцэх жил” болгож зарласнаас болоод, авилгын олон гэмт хэргийг илрүүлснээс болоод Монгол Улс авилгын индексээр ухарчихаад байгаа юм биш. Хэрвээ тийм байсан бол “Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа” гэдэг шалгуураар ухрах байтугай урагшаа дэвшээд алга болно биз дээ.

Өчигдөрхөн нийгмийн сүлжээгээр нүүрс тээврийн машинууд БНХАУ-аас контейнерээр валют /юань/ оруулж ирсэн тухай бас л шуугиад өнгөрлөө. Улаан цайм баримттай, зураг бичлэгтэй нь нийтэлсэн энэ мэдээллийг манай тагнуул, цагдаагийнхан хоёр дахь өдрөө шалгаж байна. Цахим сүлжээн дэх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна гэдэг мэдээллийг хоёр дахь өдрөө өгч байна. Тухайн үед “Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй болно” гэсэн тайлбараас үзвэл оргүй зүйл биш.

Ортой байхаас аргагүй их хэмжээний бэлэн мөнгө хаанахын ямар эх сурвалжтай болохыг тайлбарлах гэж хууль хяналтынхан нэг хэсэгтээ л толгой өвдөх бололтой. Иргэдийн зүгээс энэ мөнгийг “Нүүрснийхэн нэгнийхээ мөнгийг дэлбэллээ. МАН-ын сонгуулийн мөнгө орж ирж эхэллээ” хэмээн бичиж байгаа. Нөгөө бүртгэлгүй гарсан 5,2 сая  тонн нүүрсний чинь мөнгө одоо орж ирээд эхэлж байгаа юм биш үү?

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы завсарлагаар иргэдтэй хийсэн уулзалтын бичлэг бас л нийгмийн сүлжээнд тавигдсан. Уулзалтанд ирсэн хүн бүрт дугтуйтай мөнгө тарааж байгаа бичлэг. “Энэ чинь улаан цайм авилга шүү. Сонгогчдыг мөнгөөр хахуульдаж байна. Иргэд ийм зүйлээр ирээдүйгээ худалдаж байна” гээд нийгмийн сүлжээгээр нэг шуургалаад байхад л манай АТГ бүр юу ч болоогүй юм шиг мэлрээд, нүдээ аньж, чихээ бөглөөд сууж байгаа.

Ерөнхийдөө манайд авилгатай тэмцэх тогтолцоо, хуулийн байгууллагуудын чадамж бүрмөсөн нурсны тод жишээ. Тогтолцооны орой дээр хэн сууж байна вэ гэдгийг тооцоод үзвэл буруутныг олох тийм ч хэцүү биш.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 28 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 10 цаг 29 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 10 цаг 30 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 10 цаг 30 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 10 цаг 31 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 10 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 10 цаг 33 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 10 цаг 34 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 10 цаг 35 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 11 цаг 11 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 11 цаг 22 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 38 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 11 цаг 41 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 15 цаг 7 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 15 цаг 13 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 15 цаг 15 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 15 цаг 25 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 15 цаг 26 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 15 цаг 32 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 15 цаг 37 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top