x

Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна

Токиогийн гудамжинд нүдэнд хамгийн түрүүнд туссан нь зам, зам дээр явж буй машинууд байсан. Ингэхдээ суудлын автомашин гэхээс илүү хүнд даацын ачааны машин, тэр дундаа хог тээвэрлэдэг машинууд дөнгөж үйлдвэрээсээ гарсан юм уу гэмээр өнгөлөг. Бүр хүүхдийн тоглоомон машин шиг өнгө бүр байхыг яана. Цэл цэнхэр, гал улаан, гялтганасан, манайхаар бол будаг нь ханхалсан гэмээр машинууд давхилдах нь содон харагдаж байв. Дараагийнх нь замын тэмдэг, тэмдэглэгээ. Өчигдөрхөн замаа тавиад, тэмдэг тэмдэглэгээ зурж гэмээр бас л шинэ. Эсвэл жилд хэдэн ч удаа хамаагүй замаа сэргээж, буддаг байх гэмээр. Зам дээр нь цэвэрлэгээний ажилчид ер явж харагдаагүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн хог хаягдал харагдахгүй. Хог хаягдлын менежмэнт төгс болчихсон газарт арга ч үгүй биз. Сонин нь зам талбай нь ямар ч тоос шороогүй, өнгөлөг. Замын хайс хашлага нь бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр. Хөдөлгөөнд оролцож байгаа машинууд ямар ч хир толбогүй, гялгараараа. Ийм нэгэн хавар Токиод болж буйг саяхан тольдоод ирсэн билээ.

Харин монголчуудын хувьд энэ өвөл хүнд өвөл байлаа. Хөдөө орон нутагт зуд болж, малчид маш өндөр гарз хохиролтой өвлийг өнгөрөөв.

Засгийн газраас энэ үйл явцыг гамшиг хэмээн албан ёсоор зарлаж, хандив тусламжийн үйл ажиллагааг өрнүүлсэн. Малын хорогдол 10 сая давах тооцоолол ч урьдчилсан байдлаар гарчээ. Цаг агаар наашилж, одоо л малчид сөхөө авахтайгаа болж буй.

Өнгөрсөн өвөл зөвхөн малчдад хүнд байсангүй бололтой. Улсын нийслэл Улаанбаатарт ч хахир өвөл болжээ, янз нь. Учир нь гэрээсээ гарахад, гудамжаар алхахад, машиндаа суухад малчид шиг цас, шуургатай байлдаагүй ч шороо тортог, нүүрсний угаар, машины утаатай байлдсан юмуу гэмээр дүр зураг өглөө бүр угтаж байна. Ийм дүр зураг хаа сайгүй байна.

Өчигдөр хэд, хэдэн газраар явж үзлээ. Гандан, Тасганы-Овоо орчим бол Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй цэгт тооцогддог. Зурагтын арын гэр хороолол орчимд гуу жалга, сүүдэр тал руугаа харсан хэсгийн цас арай ч хайлж дуусаагүй байна. Гэхдээ цас гэж хэлэхэд тун хэцүү. Хав хар, тортог тогтчихсон, хуруугаараа тэмтэрч байж цас гэж мэдэхээр юм.

Сүүлд орсон их цасыг цэвэрлэхдээ замын хажуу руу овоолсон. ТасганыОвоогоор уруудахад тэр цас одоо арай хайлж дуусаагүй байна. Цасан дээр нүүрсний утаа, машины утааны тортог суугаад удахаар сааралтсан овоолго л болчихдог юм байна. Тэр саарал цас хайлаад явган хүний зам руу урсаж орж иржээ. Хүн явахад бэрхшээлтэй. Хэд алхаад өлмий дээрээ нэг, өсгийн дээрээ нэг хоёр харайх энүүхэнд. “Уран гулгалтаас уртын харайлт руу” гэсэн шог хэллэг энэ байх.

Манай нийслэлийн явган хүний зам нь тийм ч стандартных биш. Хавтангууд нь эв хавгүй шахагдчихсан, зарим хэсгээрээ эвдрээд шороотой газар нь ил болчихсон замууд захаас аваад бий. Тийм хэсэгт саарал цас хайлаад ороод ирэхэд тортогтой зуурсан шалбааг болж харагдана. Ийм зам дээр тамхины иш, элдэв янзын цаас, хог хаягдал үргэлж таарахыг яана. Тэгээд зогсохгүй тав алхаад л нус цэр явган хүний замаар нэг нялайж байх тохиолдол олонтаа юм.

Автомашины зам бас л ярилтгүй. Тэмдэг, тэмдэглэгээ хаана байгаа нь харагдахгүй бас л нэг сааралтсан үргэлжилсэн эгнээ. Эрхбиш зарим г азраараа хашлага тавьчихдаг учраас сөрөг урсгалаа ялгаад байна уу гэмээр. Зам дээрх шороо тоос нь хуруу зузаан.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг харлаа. Бохир, шороо тортогтой, угаагаагүй машин тоолсноос цэвэрхэнийг нь тоолбол амар юм байна. 10 машин өнгөрөхөд нэг л цэвэрхэн машин зөрж байх жишээтэй. Уг нь жолооч нар угааж цэвэрлээд л хөдөлгөөнд оролцож байгаа бололтой. Гэвч хуруу зузаан тоос шороотой зам дээр хагас өдөр явахад л машин халтардах нь ойлгомжтой. Тиймдээ ч машины орой хэсэг нь цэвэрхэн, дандаа хажуу бөөрөн хэсгээрээ шороонд дарагдчихсан нь дийлэнх байна. Уншигч та ч бас хараарай. Хөдөлгөөнд оролцож байгаа, зогсоолд тавьсан бүх машин өнгө нь ялгарахааргүй сааралтжээ. Нийтийн тээврийн автобус ч ялгаагүй. Шороо тоосонд дарагдсан автобус буудал бүрт ирж зогсож байна лээ. Хүмүүс суухдаа автобуснаас холуур тойрч хаалган дээр нь очиж харагдсан.

Замын голоор, хажуугаар тарьсан модод л хамгийн өрөвдөлтэй харагдаж байна. Уг нь тэд амьд биетүүд. Хэдийгээр нахиалж, цэцэглэх болоогүй ч өдийд бол моддын өнгө сэргээд шаргалтаад ирэх цаг. Гэвч улсын нийслэл Улаанбаатарын төвөөр тарьсан модод танигдахгүй шинжтэй. Хэлбэрийг нь харж ялгахаас биш нийтээрээ хар сааралтсан бөөнийсөн юм болжээ. Зөвхөн модод ч биш. Тагтаа, болжморууд нисч байна. Тагтаа цэнхэр, болжмор бор биш бил үү. Бас л нэг сааралтсан шувууд нисч байна.

Замын хажуу дахь хайс хашлага эвдэрхий. Зам дагуух үйлчилгээний газар, барилга байгууламжуудын өнгө хэдийнэ гандчихсан, дээр нь шороо тоос тогтчихоороо нэлэнхүйдээ саарал л харагддаг юм байна. Хотын гудамжаар яваа хүмүүсийг ажиглалаа. Хар бараан голдуу хувцастай хүмүүс их байдаг ажээ. Ийм өнгө төрхтэй орчинд яваа хүмүүс яаж ч хичээсэн инээмсэглэхгүй. Баргар, ууртайдуу царайтай ихэнх нь угтана.

Гэр хороолол бүр ч хүнд дүр зурагтай байна. Чингэлтэй, Дэнжийн мянга орчмын гудамжаар явж үзлээ. Нэг үе угаадсаа ил асгадаг байсныг бодвол дээрджээ. Гэсэн ч гудамж талбай, хашаа, гэрүүд дээр нийтээр нь хар шороо асгачихсан гэмээр хар саарал болжээ.

Ийм дүр зураг нийс лэлийн аль ч өнцөгт байна. 1.6 сая хүн амьдарч, амьсгалж байгаа Улаанбаатар хотын хаврын дүр төрх энэ. Өвөлжин шороо тортогтой дайтсан юм уу гэмээр, эсвэл шороон шуурганаас гарч ирсэн юм шиг хүнд хавар нийслэлд болж байна. Машин дээр, зам дээр хуруу зузаан шороо тогтож байгаа шиг нийслэлчүүд ч ийм хэмжээний бохирдолтой агаарыг амьсгалж байгаа гэж бодохоор гомдол төрөх аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 22 мин Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ 11 цаг 23 мин Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, 3219 ам.долларт хүрэв 11 цаг 23 мин Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй 11 цаг 24 мин Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна 11 цаг 25 мин Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 11 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө 11 цаг 27 мин Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ 11 цаг 28 мин Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна 11 цаг 29 мин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 12 цаг 5 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 12 цаг 16 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 32 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 12 цаг 35 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 16 цаг 1 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 16 цаг 7 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 16 цаг 8 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 16 цаг 19 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 16 цаг 20 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 16 цаг 26 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 16 цаг 31 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top