x

О.Цогтгэрэл: Төсөв нэмэгдсэн атлаа ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй байгаа нь авлигатай холбоотой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хурлаар бид бүхэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хуулийг энэ долоо хоногт ярилцахаар болсон. Хоёрдугаарт эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ чуулганаар хэлэлцдэг. Энэ асуудал дээр АН-ын бүлэг дүгнэлтээ нэгтгэсэн.

Сүүлийнх нь өвөлжилтийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын талаар болон үүний эсрэг арга хэмжээ авч буй эрх баригчдын авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүнтэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хоёр хуульд шинэчилсэн найруулга орж ирлээ. Энэ асуудлаар Хууль зүйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонсоод бид дүгнэлтээ гаргасан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.

Цаг хугацааны хувьд Үндсэн Хуулийн Цэц буюу Монгол Улсын үндсэн хуулийн манаач болсон энэ байгууллагыг оролдсон, маш эгзэгтэй зүйл заалтууд нэмэгдсэн. Тодруулбал Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд ч хариуцлагад татахгүй гэдэгт заалт орж ирлээ. Аливаа цаг хугацаа гэдэгт нь цэцийн гишүүнээсээ буусан хойноо буюу насан туршдаа хариуцлагад татахгүй гэж хэлж болно.

Цэцийн гишүүн нь ямар нэг асуудал гаргавал үүнийг нь гишүүд өөрсдөө хэлэлцэнэ гэх мэтээр энэ байгууллагад дархлагдсан хүмүүс бий болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэдэг дээр манай бүлэг санал нэгдсэн.

Сүүлийн дөрвөн жил байтугай найман жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэдэн тоон баримт хэлье. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгсөн. Энэ үйлдвэр сураг нь тасарсан. Мөн 2021 онд ашиглалтад орно гэсэн нефтийн үйлдвэр, сарын нэг хувь болно гэсэн зээлийн хүүний авлага гэх мэтээр маш олон амлалтуудыг бид бүхэн энэ долоо хоногт хэлэлцэнэ.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин энэ хугацаанд ард иргэдийн амьдралд огт өөрчлөлт гарсангүй. Тодруулбал гурван хүн тутмын нэг нь ядуу байсан нь хэвээрээ. Төсөв нь нэмэгдсэн атлаа иргэдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Энэ зөрүүг авлига гэж нэрлэхэд буруудахгүй. 

Үүнийг зөвхөн бид биш олон улсын байгууллагууд ч ярьж байна. Улсын төсөв тав дахин өссөнийг хэн ч харж болно. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг судалгаагаар тогтоосон. Авлигын индексээр манай улс сүүлийн найман жилийн хугацаанд 50 байраар ухарсан гэдгийг судлаачид хэлж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 52 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 39 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 56 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 25 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 38 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 20 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 21 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 22 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 23 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 24 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 26 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 27 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 29 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 30 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 31 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 36 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 39 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top