ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Камчаткийн хойгт орон нутгийн цагаар баасан гаригт 08:00 цагт эхэлсэн.
Тэгвэл Улаанбаатарт амьдарч буй ОХУ-ын иргэд гуравдугаар сарын өнөөдөр /2024.03.17/ 08:00-20:00 цагт нийслэлийн 14 дүгээр сургуулийн байранд саналаа өгч байна.
Мөн Дархан, Эрдэнэт хотод ажиллаж буй иргэдэд зориулж сонгуулийн гурван хэсэг байгуулжээ. Монголд ОХУ-ын сонгуулийн насанд хүрсэн 1,758 иргэн байгааг тус сонгуулийн хороодоос мэдээлжээ.