x

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай өнөөдөр уулзлаа.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын энэхүү айлчлал нь энэ онд хоёр улсын хооронд хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал хэмээн тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Өнгөрсөн онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн жил болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч 18 жилийн дараа Лаос Улсад төрийн айлчлал хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга 11 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн шинэ хуудсыг нээж, бидний өвөг дээдсийн тогтоосон ахан дүүсийн найрсаг харилцааг улам бүр бататгасан хэмээн онцлов.

УИХ-ын дэд дарга Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснийг дурдаад, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны танхимыг шинэчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болсон улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэсэнд талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Сүнтон Сайяажак УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарт халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлал нь хоёр улсын шинэ жарны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон гэж үзэж байна. Төрийн айлчлалын дүнгээр талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, байгууллага хоорондын санамж бичиг зэрэг хоёр улсын эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг байгуулсан нь хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна гэв.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолсон. Тэрбээр, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болсон гэдэгт итгэлтэй байна. Монгол, Лаосын харилцааны чухал механизмуудын нэг болох Парламентын бүлгүүдийн ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Парламентын бүлгийн төлөөлөгчдийг харилцан солилцох замаар хууль тогтоогчдын дэмжлэгийг авах нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болох юм.

Манай хоёр улс Парламентын бүлэг, Засгийн газар хоорондын комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны болон яриа хэлэлцээний олон механизмтай. Цаашид энэхүү механизмуудаа ашиглан харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

Хатагтай Сүнтон Сайяажак, Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2024 онд Вьентьян хотноо зохион байгуулна хэмээгээд, энэхүү хуралдаан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

Уулзалтын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдаа, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Сисүнтон С.Пабмисай, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар оролцлоо.

Уулзалтын дараа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд бэлэглэх улаан модон тавилгыг хүлээлгэн өгөх-хүлээн авах протоколд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 19 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 54 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 41 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 58 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 10 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 27 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 40 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 22 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 23 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 24 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 25 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 26 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 28 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 29 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 30 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 33 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 38 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 41 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top