Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын түр хороо өнөөдөр хуралдлаа.
Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуралдаанаар шинжээчдийн хяналт, шалгалтын явц, үр дүнгийн талаар, тусгай шалгалтын сэдвийн дагуу Түр хороо зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх учраас хаалттай хуралдуулах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулж, олонх дэмжсэнээр хуралдааныг хаалттай үргэлжлүүлсэн байна.
Хянан шалгах түр хороо энэ өдрийн хуралдаанаараа Шинжилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, Тусгай шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардлын хэмжээг батлах тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын мэдээллийг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)