x

Гишүүн Г.Дамдинням гэнэт цоорсон нь

УИХ-ын сонгууль ойртох тусам олонхи гишүүдийн хувьд сонгуульд нэр дэвших, цаашлаад сонгогчдоос оноо авахын тулд  нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон бол зарим нэг гишүүдийн хувьд эсрэгээрээ "орой нь цоорч" эхлэв. Гэнэт ухаан цоорсон тэдгээр хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн Г.Дамдинням багтаж байна.

Эрхэм гишүүн өнөөдөр малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Ган, зуд, зовлонгоор улс төрийн оноо хийх гэж малчдад тусламж үзүүлэх дүрээр хэдэн шуудай тэжээл, хивэг, өвс тараагаад явах нь УИХ-ын гишүүний ажил биш шүү дээ. Харин малчдын мал, мах, малын түүхий эдийг нь экспортод гаргах үүд хаалгыг нээх бодлогын өөрчлөлт, хууль эрх зүйн орчныг санаачлан батлуулах нь УИХ-ын гишүүд бидний ажил юм" гэв.

Гэвч чуулганы индэр дээрээс хааяа нэг унадаг "тэнэсэн сум" мэт энэ үгийг хэлсэн анхны хүн Г.Дамдинням биш. Мөн сүүлчийнх нь ч биш нь ойлгомжтой. Сонгууль  ойртохоор хаа нэг сонсогдож, хаданд цуурайтаад өнгөрдөг энэ суу ухаан сонгуулийн дараа ажил болдоггүй нь харин гачлантай. Ялангуяа эрх баригч намын хувьд. Сая болж өнгөрсөн зуднаар хэн хамгийн их өвс, тэжээл, хивэг зөөсөн билээ. Зудад явсан Онцгойгийн алба хаагчид, ачаа тээврийн машинаас олон УИХ-ын гишүүд, сайд дарга нарын америк, япон жийпний цуваа малчдын хотонд хүрснийг бид энэ хоёр циймрээрээ харсан даа. 

Гэхдээ тэдгээр нөхөд малчин ард, нүүдэлчин ахуйд хайртайдаа биш юм. Харин малчин өрхийг (тэдгээр нь хүн амын цөөнх байх нь үүнд огт хамаагүй) төлөөлдөг гишүүдийн тоо манай парламентад зонхилдог учраас тэр. Хоёрдугаарт, малчдын амьдрал эгэл боргил, төр засгаас нэг их хамааралгүй, жалга жалгандаа дов довоо борлуулаад явдаг учраас улстөрчдөөс учиргүй их зүйл нэхээд байдаггүй мөлх цөлх улс. Жилдээ нэг удаа очоод, дээлийн торго, дугуй булантай цай энэ тэрхэнээр гарыг нь тэнийлгээд, Монгол Улс хэрхэн мандан бадарч, цэцэглэн хөгжиж, үүний төлөө өөрсдөө хэрхэн чөмгөө дундартал зүтгэж байгаа тухай хоолой зангируулаад ярихад л "конец фильма". Илүү дутуу бодлого бодож, тархиа гашилгах шаардлага ч байхгүй.

Тиймээс Г.Дамдинням гишүүн хэрвээ Дархан-Уул аймгаас биш, Ховдын Манхан сумаас сонгогдсон бол өнөөдрийнх шиг ийм "болчимгүй" үг унагаж амны алдас болохгүй, хамгийн түрүүнд тавхай нь гялалзаад алга болох байсан биз. Улс төр хийнэ ээ гэдэг чинь...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 41 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 45 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 58 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 14 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 27 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 9 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 10 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 11 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 12 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 13 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 15 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 16 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 17 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 19 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 20 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 25 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 28 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top