Олноо "тэмцэгч" хэмээн нэрлэгдсэн лайвчин Д.Мөнх-Эрдэнийг Гэр Хорооллын Хөгжлийн Намын даргаар урьжээ. Энэ тухай Гэр хорооллыг хөгжлийн намын дарга Б.Батсүх лайв хийсэн байна. Тэр "Энэ бол ганц миний хүсэлт биш, гэр хорооллын иргэд Д.Мөнх-Эрдэнэт итгэж найдаж байгаа" гэсэн юм.
Намын дарга Б.Батсүх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Д.Мөнх-Эрдэнийн хоригдож байсан хорих 461-р ангид очиж Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан юм байна. Энэ үеэр түүний тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ГХХН-ын тэргүүлж ажиллахыг хүсчээ. Хэдийгээр энэ нь Д.Мөнх-Эрдэнийн хувьд гэнэтийн зүйл байсан авч тэр энэ саналыг хүлээж авсан гэдгийг ГХХН-ын дарга Б.Батсүх хэллээ. Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгчийн уулчлалаар хохироос суллагдсаны дараа энэ асуудлыг мартсан бололтой.