x

Жижиг намуудын жагсаалт босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орж ирэх хүмүүс

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байна. Бүгдээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй. Одоогийн УИХ-д суудалтай гурван нам байна. Тэднээс гадна УИХ-д суудалгүй буюу жижиг 10 гаруй нам идэвхтэй буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаас нь харвал ирэх зуны УИХ-ын сонгуулиар нэлээд нам суудал авах боломжтой харагдаж байна.

Учир нь энэ сонгуулиас эхлээд УИХ-ын 126 гишүүний 78 нь мажоратор буюу тойргоос, 48 пропорциональ буюу жагсаалтаас гарч ирнэ. Жижиг намуудын хувьд пропорциональ буюу жагсаалтад илүү найдаж байгаа нь анзаарагдаж эхэллээ. Найдлага бол бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэсэн босго тавигдсан. Улмаар 74.2.3-т “Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.4-т “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан.

Тэр утгаараа жижиг намуудын жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдэж чадсан улстөрчид нам нь босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орохоор байна. Тэдгээр намыг Улсын дээд шүүхэд бүртэгдсэн дарааллаар нь харвал Ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвслээс ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Эх орон намаас УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, БНН-аас УИХ-ын гишүүн асан, “Буян”-гийн Б:Жаргалсайхан, Ард түмний намаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Монголын хүний төлөө намаас Х.Бат-Ялалт, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ШИНЭ намаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Иргэдийн оролцооны нэгдлийн намаас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас НИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нарт намаасаа хамгийн эхэнд УИХ-ын гишүүн болох боломж харагдаж байна.

Эдний дийлэнх нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байжээ. Тухайлбал Б.Жаргалсайхан 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Л.Гүндалай 2000 оноос хойш УИХ-д гурав дараалж сонгогдсон. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Б.Батбаатар 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Н.Номтойбаяр 2012, 2016 онуудад УИХ-д сонгогдсон. 2012 онд ХНХ-ын дэд сайд, 2016-2017 онд ХНХ-ын сайдын албан тушаалыг хашсан. Б.Эрдэнэбат 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Ц.Оюунгэрэл 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд ССАЖ-ын сайдаар томилогдож ажиллажээ. Ж.Батзандан 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийм намтартай.

Тэдний тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3-т заасан “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна” гэсний дагуу “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, “Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэх шаардлага. 

Мөн “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно”, “Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно”, “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэснийг зөрчөөгүй тохиолдолд жагсаалтыг өнгөлөх боломжтой юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (172.68.93.136)
    Энэ Жаргалсайхан, Үнэнзөвийн гятдын тагнуул, зэрэг гарууд зүгээр лай л бн.
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 15 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 49 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 37 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 54 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 6 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 23 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 36 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 18 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 19 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 20 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 20 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 21 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 23 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 24 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 26 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 28 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 34 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 36 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 37 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top