x

Тавдугаар сарын 15-ны дотор газрын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Газрын тухай болон Ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудлаар хяналт шалгалтын сонсгол  явуулахад бэлтгэх үүрэг, чиглэлийг дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох байгууллагуудад өглөө.

Тэрбээр Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр гаргасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100,167 иргэн долоо хоногийн хугацаанд дэмжсэн. Мөн 146 төрийн бус байгууллага, иргэдээс газрын харилцаатай холбоотой асуудлаар санал гомдол ирүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна.

Өнгөрсөн “нүүрсний” хяналт, шалгалтын сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг илрүүлж гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газраас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн.

Иймээс УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын дэд хэсгийн зохицуулагчаар УИХ-ын Тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд ажиллана гэв.

Түүний дараа дэд Ажлын хэсэг байгуулсан талаарх УИХ-ын даргын захирамжийг Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд уншиж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өндөр түвшинд зохион байгуулсан гэдгээ онцлоод УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн бүх байнгын хороодын дарга нар 100 хувь санал нэгтэй дэмжиж, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна гэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирсэн газрын эзэмшилтэй холбоотой шударга бус мэдээллүүдийг жишээ авч танилцууллаа. Тэрбээр, газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна.

Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0.07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байдлыг иргэд мэдээлж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон  талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газрын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтай холбоотой.

Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой. Мөн нэг аж ахуйн нэгж л гэхэд 20, 30 ашигт малтмалын лиценз эзэмшиж байх жишээтэй.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр, ард түмний итгэлцлийг бууруулж байна.  Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон.  Газрын маргаан орон нутагт ч мөн яригдаж байна. Иймээс газрын маргаан улсын хэмжээний асуудал болжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнохын баталгаа хэмээн заасан.

Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж авч үлдэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд шударга ёсны хүсэмжлэлд бид нийцүүлж, асуудлыг цэгцлэх ёстой. Нэн тэргүүнд  хууль хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэрлэгдсэн  хэргүүдийн  мэдээллээ УИХ-ын Хяналт, шалгалтын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан 2024 оны гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх тавдугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. Энэ ажилд Дэд ажлын хэсэг идэвхтэй оролцох ёстой.

Тухайлбал нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн газар олголтын асуудлыг, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар энэ чиглэлээрх хэрэг зөрчил, ард иргэдээс ирүүлж буй мэдээллийг нягтлан шалгана.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам газар олголтын талаарх харилцаа, хамаарал зэрэг мэдээллийг техник, технологийн аргаар судалж, ил болгоно. Энэ мэдээллийг бэлтгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана.

Энэ мэт Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар  зэрэг бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ Ажлын хэсэгт мэдээлэл бэлтгэж өгч, хариуцлагатай ажиллаж,  төлөвлөгөө гаргаж, хамтран, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Энэхүү Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 6 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 41 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 45 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 57 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 14 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 27 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 9 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 10 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 11 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 12 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 13 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 15 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 16 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 17 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 19 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 20 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 25 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 28 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top