x

Хүчин төгөлдөр гэрчилгээтэй улс төрийн 37 нам УДШ-эд бүртгүүлэх шаардлагагүй

“Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалтыг Улсын дээд шүүх зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон хүргэж байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: 

Монгол Улсын дээд шүүх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л хамгийн гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн агуулгатай зүйл. Тийм учраас Улсын дээд шүүх ямар нэг байдлаар хуулиар заагаагүй асуудлаар эсвэл журмаараа намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол байхгүй.

Харин Улс төрийн намын тухай шинэ хуультай холбоотой хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг буй болгох хэрэгтэй гэж бодож байна. Хуулийг Дээд шүүх, УБЕГ, СЕХ өөр өөр янзаар ойлгодог байж ерөөсөө болохгүй.

Энэ ойлголтын зөрүүд чирэгдэх хүмүүс бол улс төрийн намын гишүүд, байгууллага болох гээд байна. Тиймээс л ойлголтоо нэгтгээд, дагаж мөрдөх журмаа  тодорхой болгоод авбал цаг заваа хэмнэх ач холбогдолтой.

Хуулийн этгээдийн Улсын  бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш: 

Улс төрийн намын нэрийн баталгаажуулалтын хуудас олгох, хяналтын дугаар олгох чиг үүрэг  нэгдүгээр сарын 1-нээс Улсын дээд шүүх рүү шилжсэн байгаа.

Улс төрийн намын бүртгэл Дээд шүүх дээр хийгдээд нэр болон тамганы бүртгэл УБЕГ-т хийгддэг хоёрдмол асуудлыг нэг байгууллагад төвлөрүүлснээрээ ач  холбогдолтой болсон гэж үзэж байна.

Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сандуйжав: 

-Өдгөө хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа 37 намын бүртгэлжүүлэлтийн асуудал Улсын дээд шүүхэд шилжлээ гэж байна. Тэгвэл одоо байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахиж шинэчлэх шаардлагатай юу?

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Мөнхтуяа: 

“Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хууль долдугаар сарын 7-ны өдөр хамт батлагдсан.

Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Улс төрийн намын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намыг дахин бүртгэхгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр намууд дахиж бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагагүй.

Харин долдугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрмээ энэ хуульд нийцүүлээд шинэчлээд бүртгүүлэх ёстой” хэмээн хариулав.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top