x

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрээр "УИХ-ын эрхэм гишүүд, хадагтай ноёд оо! УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын отгон чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасан ажлын 75 өдөр хуралдаж, 224 хууль, УИХ-ын 62 тогтоол баталлаа. Эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган боллоо. 

Энэ чуулганыг бүхэлд нь шинэчлэлийн парламент байсан гэж дүгнэж болно. 2023 онд Монгол Улс 3.5 сая иргэнтэй болсон. Тиймээс УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөлөх, хэрэгжүүлэх, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүллээ. 

Олуулаа болохын хэрээр монголчууд их нүүдлийн зүг хөдөлж эхэллээ. Цэгцрэх хөдөлгөөний чуулган болсон гэж хэлмээр байна. Уламжлал шинэчлэл хоёрын тэнцвэр, хулгайч хууль зөрчигчдийг илрүүлэн шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үеийг туулж байна. 

Бужигнаантай ч нийгмийн бухимдалтай юм шиг санагдах энэ хөдөлгөөн эмх цэгцээ олох эерэг үйл явц юм. Ардчилал улам хэрсүүжиж, төлөвшинө. Үр дүнд нь Монгол улс хүчирхэгжиж, хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Нийгэмд бухимдал их байна гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагууд гаргасан. Энэ нь шударга бус болон эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж байна. Иргэдийн амьдрал сайжраагүй байхад эдийн засаг өсөж, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих бухимдлыг үүсгэсэн гэжээ. 

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулсан. Өмнө нь өндөр дээд түвшний улс төрч, эрх мэдэл бүхий хууль сахиулагч, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлсэн тогтолцоо бүх юмыг далдалдаг байсан. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 10, 20 жилээр далд байсан хулгай дээрэм ил гарч нийгмийг бухимдуулж байгаа. Гэхдээ ард иргэд хариуцлага тооцох асуудал муу байна гэсэн.

Эрхэм гишүүд ээ! Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  үндсэн хуультай ардчилсан улс. Хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, зөвлөлдөж, маргалдаж мэтгэлцэж хуулиа тогтоох парламентын засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа. Хэсэг бүлэг хүмүүс явцуу ашиг сонирхлоор ардчилалд халддаг байхыг хэрхэвч бид зөвшөөрөхгүй. 

Өчигдөр би тролл гэдэг гадаад үг хэрэглэсэн. Үүнийг Гоголын зохиолд гардаг шиг амгүй албатууд гэж нэрлэвэл зохино. Нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их мөнгө, нарийн бүлэглэлүүд идэвхжиж байна. Энэ нь ардчилалд учирч буй эрсдэлд үзэгдэл хэмээн үзэж талсан сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа. 

Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэл, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр бүхнийг УИХ гацаа саадгүй баталсан. Гэхдээ Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй, байр сууриа нэгтгээгүй зэрэг асуудлын буруутан нь УИХ болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд нөлөөлж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах маш чухал сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн найман тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэг аймаг услах бус, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө өрсөлдөх ёстой. 

Дэлхий дахинд үүссэн шинэ эрсдэл улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүд дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Улс төрийн хариуцлагын босго өндөрсөж энэ цаг үетэй хөл нийлүүлэх нь улс төрчдийн сорилт, сонголт юм.

Тиймээс үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаа хэмээн эрхэм нөхдөөсөө хүсэж, УИХ-ын 2023 оны намрын нэгдсэн чуулган хаасныг мэдэгдье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 46 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 21 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 8 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 25 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 38 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 9 цаг 54 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 7 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 10 цаг 49 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 10 цаг 50 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 10 цаг 51 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 10 цаг 52 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 10 цаг 53 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 10 цаг 55 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 10 цаг 56 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 57 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 10 цаг 59 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 0 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 5 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 8 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top