x

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан нар 2024 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчид, иргэдтэй уулзлаа.

Энэ хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын хоёрдугаар багийн малчин П.Эрдэнбатынхаар зочилж, малын тоо толгойн хорогдолт, бэлчээрийн даац хэтрэлт, малчдад чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж, хадлан тэжээлийн нөөцийн талаар ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Баяндэлгэр сумын хувьд нутгийн зарим хэсгийн атаршсан талбайг тариалангийн талбай болгож эргэлтэд оруулан, хүн амын хэрэгцээний хүнсний ногоог тариалдаг хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байв. Түүнчлэн бэлчээрийн хомсдол тулгамдаж, өвөлжөө, хаваржааны газрын асуудал хүндэрсэн гэдгийг малчдын зүгээс уламжилсан юм.

Одоогийн байдлаар Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд гэхэд 33 айл өрх өвөлжиж байгаа бөгөөд тус сумын нийт малчдын 41 хувь нь залуу малчид байдаг гэлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, малчдад нэн шаардлагатай малын тэжээл, бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, малчдаас жишиг үнээр малын махыг худалдан авах, мөн айл өрхүүдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх гэхчилэн Улсын онцгой комиссоос нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцолж, бодит үр дүнгийн талаар санал солилцов.

Төв аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60 гаруй хувьд хэтэрсэн байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянжаргалан, Угтаал, Бүрэн, Алтанбулаг, Лүн суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл үүсчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр нийт 4,933,306 мал тоологдож, одоогоор 13,239 мал зүй бусаар хорогдоод байгаа аж. 

Тус аймгийн хувьд хамгийн олон эрчимжсэн мал аж ахуйтай бөгөөд нийт 10 гаруй цэгт нэгдсэн байдлаар мах бэлтгэн нийлүүлж байна.

Иймд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, мах бэлтгэх нэгдсэн тогтолцоог дэмжиж, чанар, стандартыг хэвшүүлэхээс гадна мал төллөлт дөхсөн энэ үед малын эрүүл мэндийг хамгаалж, мах, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм. Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд М.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын хамт Багануур дүүргийн 4-р хорооны нутагт өвөлжиж буй малчин өрхүүдтэй уулзлаа. 

Энэ үеэр УИХ-ын дарга, малчдын аж амьдрал, малын ашиг шимийг сайжруулж, бэлчээрийн доройтлыг бууруулан, салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр дамжуулан тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлж, цуврал хэлэлцүүлгүүдийг явуулах тул идэвхтэй оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсэв. Тэрбээр, малчин өрхүүд үе дамжин нутаглаж ирсэн нутаг усаараа нэгдэн, хөдөлмөрөөрөө хорших замаар зах зээлд мал аж ахуйн болон бусад үйлчилгээг тогтвортой нийлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, нийтлэг эрх ашгаа хамгаалах,  нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломжийг төрөөс олгох шаардлагатай гэж үзэж буйгаа тэмдэглэсэн юм. Үүнийг дагаад бэлчээрийн менежмент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдэгт малчдын төлөөлөл ч санал нэгтэй байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 27 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 1 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 48 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 5 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 18 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 34 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 29 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 30 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 31 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 32 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 33 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 35 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 36 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 38 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 40 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 45 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 48 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top