x

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг АН эсэргүүцэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрөгч баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр энэ долоо хоногт санал хураалт явуулах ёстой байсан боловч уг хуулийн төслөөр АН-ын дарга болон гишүүдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. 

Тухайлбал, АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр уг хуулийн төслийн талаар "АН бол гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, хөрөнгө оруулалтыг татаж чаддаг нам. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг анхааралтай, нухацтай авч үздэг. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд ирсэн ийм үед МАН уг хуулийн төслийг яаравчлан оруулж ирсэн, хуулийн төсөлд гадаадын иргэдэд газар эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд байгаа зэргээс шалтгаалж сонгуулийн өмнө уг хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж байна. Хойшлуулахыг шаардаж байна" гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан хэлсэн.

Мөн "АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, бүрэн эрхийн хугацаандаа системтэйгээр, тууштай хэрэгжүүлнэ" гэсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн хуулийн төслийг хойшлуулах шаардлага хүргүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Тэр энэ тухайгаа "Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд ийм нарийн эмзэг асуудлыг хэлэлцэх, тэр дундаа удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнө хэлэлцэж болохгүй. 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томсгосон тойргоор явуулах гэж байгаа бол шинэ парламент шинэ бүтцээрээ хэлэлцэх ёстой" гэсэн байна. Түүнтэй хамт АН-ын зарим гишүүд УИХ-ын даргатай уулзжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 23 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 58 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 45 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 2 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 14 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 31 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 26 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 27 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 28 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 29 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 30 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 32 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 33 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 34 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 37 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 42 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 45 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top