x

УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.

Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгджээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумын хувьд зундаа гандуу, өвс ургамлын гарц муу байсан. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь Заг, Жаргалант, Хүрээ марал зэрэг зэргэлдээ сумын нутагт оторлож байгаа. Намрын сүүл сараар орсон цас бүрэн хайлж амжаагүй хүйтэрч, шинэ цас орсноос мөсөн бүрхүүл тогтож, мал идэх өвсгүй болоод байгааг сумын удирдлагууд хэлэв.

Баянхонгор аймгийн хувьд энэ жилийн мал тооллогод 4 сая 72 мянган толгой мал тоолуулжээ. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн бөгөөд улсын дунджаас 9,5 хувь дээгүүр дүнтэй гарчээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, сумдуудыг хэрэгцээт нөөцүүдээр хангасан ч өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн 8.4 хувь нэн их, 42,9 хувь их эрсдэлтэй, 43.8 хувь дунд эрсдэлтэй, 4,5 хувь нь бага эрсдэлтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн нийт нутгийн 95 орчим хувь нь зудын эрсдэл нэн их буюу их байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй, хангайн хойд сумдаар тэгш талдаа 0-30 см зузаан цас тогтсон. Энэ зун гантай, гандуу байсан говийн болон хангайн бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал Өвөрхангай аймагт отор нүүдэл хийж байгаа.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгааг Баянхонгор аймгийн Засаг дарга Т.Мөнхсайхан хэллээ.

Орон нутагт дизель түлшний нөөцийг тасалдуулахгүй байх нэн тэргүүний хэрэгцээ бий. Ялангуяа отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, сумын удирдлагуудад сануулав.

Хөдөө орон нутагт малын тоо толгой хэт нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж олон бэрхшээл үүсэж байгааг малчид хэлж байна. Мөн өвс тэжээл бэлтгэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ авах, мал сүргээс хүртэх үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор малчид хамтарч хоршоолж ажиллах зайлшгүй шаардлага байгаа ч тодорхой зохицуулалт хэрэгтэй гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах санаачилга гаргаж, Хэнтий, Баянхонгор аймагт байгуулжээ. Тэрбээр, Хувиа бодож бэлчээрээ ашигласаар байвал мал аж ахуй тэсэж үлдэхэд улам л бэрх болсоор байна. Мал, малчин, бэлчээр гурав шүтэн барилдлагатай. Энэ гурав бие биеэ нөхөн сэргээдэг системийг бий болгож, малчид хоорондоо нэгдмэл шинж чанартай ажиллах хэрэгтэй. Цаашлаад 21 аймагт холбоог байгуулах, холбооны талаар хуулийн төсөл боловсруулж буйгаа танилцуулав.

Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид тооцсон. Энэ боломжийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгчээс - борлуулагч - нэмүү өртөг бүтээгч - ашгаа өөрсдөө хүртэгч малчин өрхүүдийн системд шилжүүлэхэд уг холбооны гол зорилго оршино гэдгийг Улсын  Их Хурлын дарга хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 12 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 47 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 34 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 51 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 3 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 20 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 33 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 15 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 16 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 18 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 18 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 21 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 22 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 23 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 26 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 31 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 33 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top