x

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарын хамаарал бүхий компаниуд ЭТТ ХК-д ажил гүйцэтгэж байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. 

зураг

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлолтод шалгарсан “МТАС” түншлэлийн харилцаа хамаарлын талаар шинжээч танилцууллаа. 

Тэрбээр “Тус түншлэл нь "Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админериал” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК гэсэн дөрвөн оролцогчтой. 

Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын 70 хувь, нүүрс олборлолтын ажлын 30 хувийг хариуцаж буй "Монголиан контракт майнинг сервис” ХХК ямар нэгэн улс төрийн харилцаа хамаарал илрээгүй. 

Өрөмдлөг тэсэлгээний ажлыг 100 хувь хариуцаж буй “Спейшл майнинг сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү гэсэн мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн. 

зураг

Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын 30 хувь, нүүрс олборлолтын ажлын 10 хувийг хариуцаж буй “Таван хур” ХХК-ийн талаар...

Тус компанийг Дорждалайн Даяндэмэд, Дагвадоржийн Саруултуяа нар үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр Дагвадоржийн Саруултуяа идэвхтэй бүртгэлтэй байгаа.

"Таван хур" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхол бүхий "Бүргэд транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Дашзэвэгийн Дагвадорж бөгөөд 80 хувийн хувьцааг эзэмшдэг. 

зураг

Дашзэвэгийн Дагвадорж нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй "Тавантолгой транс" ХХК-тай нэгдмэл сонирхолтой юм. 

"Тавантолгой транс" ХХК-ийг УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон Ажнай корпорац бүртгэлтэй. Дашзэвэгийн Дагвадорж нь тус компанийн 20 хувийг эзэмшдэг. 

зураг

"Таван хур" ХХК-ийн 30 хувийг эзэмшиж буй Дорждалайн Даяндэмэд нь "Рейн клауд" ХХК-ийг Болдын Амгалантай хамтран үүсгэн байгуулсан. "Рейн клауд" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Болдын Амгалан бүртгэлтэй байна. Болдын Амгалан нь УИХ-ын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлангийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. 

Дорждалайн Даяндэмэд болон Болдын Амгалан нар нь "Рейн клауд" ХХК-ийн 20 хувийг тус бүр эзэмшдэг. 

зураг

Нүүрс баяжуулалтын ажлын 100 хувь, нүүрс борлуулалтын ажлын 60 хувийг хариуцаж буй "Админериал” ХХК-ийн талаар...

зураг

Тус компанийн эцсийн өмчлөгчөөр Цэдэнпилийн Ламжав гэх иргэн идэвхтэй гэсэн мэдээлэл байна. Гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Хасбатар ажиллаж байгаа. "Админериал" ХХК-ийн 45 хувийг "Моновант" ХХК эзэмшдэг. 

"Админериал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Хонконг руйшен глобал групп" ХХК нь Хонконгт бүртгэлтэй, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй. 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай 100 мянган тонн нүүрсний борлуулалт хийсэн. Удаах хувьцаа эзэмшигч Quzhou Longyuan Trading ХХК нь мөн адил гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай хийсэн бөгөөд хувьцаа эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй.

"Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Цэдэнпилийн Ламжав бөгөөд эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй. Мөн тус компанийн 20 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн Хасбатар эзэмшдэг.

зураг

Цэдэнпилийн Ламжавын төрсөн дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр төрийн бус байгууллага, нэг компани бүртгэлтэй...

  • "Төрөлх алтай" НҮТББ-ыг Нанжидын Хүдэрчулуун, Дашзэвэгийн Амарбаясгалан нарын найман хүн үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч Нанжидын Хүдэрчулуун нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн. 
    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан 2018 оны наймдугаар сарын 31-нд гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлж байсан. 

зураг

  • "МКАСТ" ХХК-ийг Цэдэнпилийн Чулуунзагд хоёр хүний хамтаар үүсгэн байгуулж байсан бөгөөд 100 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшиж байна. Цэдэнпилийн Чулуунзагд нь Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга юм. 

зураг

  • "Хүний эрхэт дэвшилтэт бодлогын хүрээлэн" НҮТББ-ыг Нанжидын Хүдэрчулуун Дашзэвэгийн Амарбаясгалан нар гурван хүний хамтаар үүсгэн байгуулж байсан. Эцсийн өмчлөгчөөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан бүртгэлтэй байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар бүртгэлтэй байжээ. 

зураг

Цэдэнпилийн Чулуунзагдын хамаарал бүхий этгээдүүдийг танилцуулав. 

  • "Зиндаамедиа" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Эрдэнэтогтохын Амаржаргал бүртгэлтэй. Гүйцэтгэх удирдлагад Цэдэнпилийн Чулуунзагд, Хархүүгийн Мандахбаяр нар бүртгэлтэй байжээ.
    Мөн тус компанийн 50 хувийн хувьцааг "МКАСТ", 30 хувийн хувьцааг Хархүүгийн Мандахбаяр нар эзэмшиж байсан. Харин одоо 100 хувийн хувьцааг Эрдэнэтогтохын Амаржаргал эзэмшиж байна. Хархүүгийн Мандахбаяр нь "Эрхэт монгол групп" ХХК-ийн эцсийн өмчлөгч юм. 

 

  • "Бууч" ХХК-ийг Цэдэнпилийн Чулуунзагд үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Эрдэнэтогтохын Амаржаргал ажиллаж байна. Цэдэнпилийн Чулуунзагд тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг. зураг

    "Нэтикс майнминг про" ХХК-ийг Эрдэнэтогтохын Амаржаргал болон Нарангийн Өнөрцэцэг нар үүсгэн байгуулсан бөгөөд энэ хоёр хүн 50, 50 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Нарангийн Өнөрцэцэг ажиллаж байна. 

зураг

Үргэлжлүүлэн Нарангийн Өнөрцэцэгтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдүүдийн мэдээллийг танилцуулав. 

"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-ыг Нарангийн Өнөрцэцэг үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч Отгонбатын Шүрэнсувд бүртгэлтэй бөгөөд Нарангийн Өнөрцэцэгийн эгчийнх нь хүүхэд юм. 

зураг

"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-тай нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээд нь "Мон можар транс" ХХК юм. Энэ компани нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Отгонбатын Шүрэнцэцэг нь 2022 оны аравдугаар сарын 30-нд үүсгэн байгуулж байжээ. Дамдинсүрэнгийн Баянмөнх гэх хүнд энэ оны зургаадугаар сарын 26-нд компанийнхаа хувьцааг шилжүүлсэн байна. 

зураг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвэгийн Амарбаясгалантай нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдийн талаар...

  • Д.Амарбаясгалан эгч Д.Амарзаяа нь "Тунамалбодонч" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажилладаг. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхол бүхий "ЭСДЭ" ХХК нь хоёр дахь нүүрсний сонсголын эхний өдөр яригдсан бөгөөд гаалийн бүрдүүлэлтгүйгээр 58 удаагийн үйлдлээр 3,835 тонн нүүрс гаргасан байж болзошгүй. 

зураг

"ЭСДЭ" ХХК-ийн эцсийн өмчлөгч Лхагвасүрэнгийн Батсүрэн нь "Тунамалбодонч" ХХК-ийг Дашзэвэгийн Амарзаяад 2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд шилжүүлэн өгч байжээ. 

зураг

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь "ЖАБКО" ХХК-ийг Батхуягийн Эрдэнэжаргалтай хамтран 2010 оны наймдугаар сарын 18-нд үүсгэн байгуулсан бөгөөд 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Гэвч 2023 оны тавдугаар сарын 15-нд татан буугдсан. зураг

    "Топ медиа" ХХК нь энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр татан буугдсан. Дашхүүгийн Бямбасүрэн, Батхуягийн Эрдэнэжаргал, Ц.Чулуунзагдын шууд хамаарал бүхий МКАСТ ХХК нар үүсгэн байгуулсан. 

зураг

Батхуягийн Эрдэнэжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээдийн талаар... 

Батхуягийн Эрдэнэжаргал нь "Глобалгүүр транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Тус компани нь хоёр дахь нүүрсний сонсголын эхний өдөр яригдсан бөгөөд гаалийн бүрдүүлэлтгүйгээр 39 удаагийн үйлдлээр 4,690 тонн нүүрс гаргасан байж болзошгүй. 

зураг

"Геосайкл" ХХК-ийг Батхуягийн Эрдэнэжаргал Цэрэнпүрэвийн Амгалан, Болдын Уянга нар үүсгэн байгуулсан бөгөөд Цогтбаяр Батбаатартай хамтран хувьцаа эзэмшдэг байжээ. Цэрэнпүрэвийн Амгалангийн хамаарал бүхий компанийг Даваа гаригийн сонсголын үеэр ярьсан. Тээврийн хэрэгслийн найман компани нь нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй талаар ярьсан. 

зураг

Цогтбаяр Батбаатар нь "Улаанбаатар групп" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд 90 хувийн хувьцааг эзэмшдэг. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхолтой "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн Авирмэдийн Энхээ эцсийн өмчлөгч бөгөөд Цогтбаяр Батбаатар төрсөн эх юм. "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж буй Дашзэвэгийн Лувсандорж нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах гэсэн мэдээллийг ирүүлсэн. 

 

Авирмэдийн Энхээ нь "Төгс төгөлдөр" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд тус компанийг Буянтогтогтохын Соронзболд үүсгэн байгуулсан. Тэрбээр "Төгс төгөлдөр" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшиж байв. Буянтогтогтохын Соронзболд нь Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонгийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн байна. 

зураг

Цогтбаяр Батбаатарын "Улаанбаатар групп" ХХК-ийн хамаарал бүхий нүүрс тээврийн компаниудын талаар...

  • Ти Би Эн Си транс ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Цогтбаяр Батбаатар бүртгэлтэй. Тус компанийн 100 хувийн хувьцааг нь Дорнын их гэгээ ХХК-ийг Цогтбаяр Батбаатар эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй. 

зураг

  • Эм Жи Ти Эм Эл ХХК-ийг Батхуягын Эрдэнэжаргал үүсгэн байгуулж байсан. Эцсийн өмчлөгч  Цогтбаяр Золбоо нь Цогтбаяр Батбаатарын төрсөн дүү юм. 
  • "Хүннү петролиум ложистик" ХХК-ийг Цогтбаяр Золбоо үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Ёндонсамбуугийн Бямбадорж ажиллаж байна" хэмээн танилцуулав. 

зураг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өлөн (172.69.252.155)
    Нохойн бааснууд сүлжилдэж хэлхэлдэж шаасаараан байгаад адагт нь хужаагийн атганд орчихсон бөөснүүд байна ш дээ. Угаасаа..
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 12 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 47 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 34 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 51 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 3 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 20 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 33 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 15 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 16 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 18 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 19 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 21 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 22 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 23 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 26 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 31 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 33 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top