"Шударга тав" нэрээр төрийн эрх мэдэлд хүрсэн Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулах жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Иргэдийн итгэлийг алдсан, хулгайтай тэмцэж байгаа гэх боловч ямар ч үр дүнгүй, амалсан амлалтаа ажил болгож чаддаггүй, чадамжгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох нь зөв гэцгээж байна.
Учир нь шударга ёсыг тогтоож, ямар ч албан тушаалд очихгүй гэж амлаж байсан Л.Оюун-Эрдэнэ нарын таван залуу өдгөө нэг нь Ерөнхий сайд, нэг нь Хууль зүй дотоод хэргийн сайдаас Хотын дарга, хоёр нь Европ дахь манай Элчин сайдын яамдад элчин зөвлөх, Элчин сайдаар томилогдож, сүүлийнх нь харин ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайн хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдаж байна.
Тэсвэр алдсан иргэдийн жагсаал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр арванхоёрдугаар сарын 24-нд эхэлнэ.