x

Эмийн үнийн өсөлт, чанарын талаар санал гомдлоо emiinsonsgol.mn хаягаар ирүүлнэ үү!

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн чанар болон аюулгүй байдлын талаар иргэдээс санал, мэдээлэл, гомдол хүлээн авах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн: 

-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо үйл ажиллагаагаа эхлээд сар хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд есөн хянан шалгагч, шинжээчийг томилж, эмийн үнийн өсөлт, чанар, зохицуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа идэвхтэй явагдлаа. Бид УИХ-д сонгогдоход хөнгөлөлттэй олгодог эмийн төсөв 27 тэрбум төгрөг байсан. Харин 2024 онд 140 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 

УИХ-аас төсөв нэмээд байхад ард иргэд эмийн чанарт сэтгэл хангалуун биш байгаа. Энэ их төсөв цөөхөн хэдэн компанийг угжих ажил болохоос сэргийлж байна. Жишээлбэл хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг 500 гаруй эмээс улсын бүртгэлд ороогүй 150 гаруй эм байх жишээтэй. 2018 оноос өнөөг хүртэл 25,000 мянган гаруй эм борлуулагдсан байх. Эдгээр эм нь бүртгэлгүй байгаа нь Монгол Улсад зарах боломжгүй эмүүдийг худалдаалсан уу гэдэг асуудал яригдана. 

Эмийг бүртгэхдээ нэг удаа чанарын шинжилгээ хийдэг. Түүнээс хойш үйлдвэрлэл явагдаад, манай улсад орж ирдэг сериал дугаараар нь зах зээлээс авч чанарын шалгадаг тогтолцоо байхгүй болжээ. Таван жилийн дараа хугацаа нь дуусахаар шалгаж байна. 

Сүүлийн зургаан сарын хугацаанд чанар, шаардлага хангаагүйгээс болоод гаж нөлөө илэрсэнтэй холбоотой 600 гаруй мэдээлэл ирсэн. Энэ нь эмийн чанараа хянаж зохицуулж чадахгүй байна гэсэн үг. 

Хянан шалгах түр хороо эмийн асуудал ярихад чанар шалгах тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсөв байхгүй гэж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан ХАБҮЛЛ нь өөр газар очиж, зарим аппарат нь ажиллахгүй байгаа. Гүний гааль дээр шалгадаг гурван аппаратын зөвхөн нэг нь ажиллаж байх жишээтэй. Иймэрхүү байдлаар Монголын эмийн зах зээлийн 80 хувь нь импортоор орж ирдгийг шалгаж чаддаггүй юм байна.

Эмийн чанар гэж юу болох талаар эмнэлгийн байгууллага болон иргэд зөв ойлголттой байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Үнэмшил, итгэл хоёр өвчнийг ангаахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл зах зээлд буй эмийн чанартай итгэхгүй гэсэн олонхын санал асуулгад хариулсан байхад эрүүл мэндийн тогтолцоо явахад хэцүү. 

Эмийн үнийн өсөлтийн дүнд анализ хийхэд гаальд мэдүүлсэн үнээсээ хотод 32 хувийн, орон нутагт 31 хувийн өсөлттэй байна. Зарим эмийг эксплизив гэх гэрээний нөхцөлөөр тухайн оруулж ирдэг компани монополи эрхтэйгээр худалдаалах, үнээ дураараа нэмэх боломжийг олгосон тогтолцоо манай зах зээлд байна. 

Тэгэхээр үүнийг нарийвчлан шалгаж нотлох баримт цуглуулах ёстой. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө энэхүү сонсголоо ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хойш хийхээр төлөвлөж байгаа.

Үүнтэй холбогдуулан гомдол хүсэлт байвал эмийн түр хорооны emiinsonsgol.mn-ээр дамжуулан цахимаар болон шуудангаар мэдээлэл өгч болно. Мөн санал асуулгад оролцох боломжтой. Манай түр хороонд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Бейсен, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Д.Батлут миний бие гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Түр хорооны гишүүн М.Оюунчимэг: 

-Эмийн үнэ чанартай холбоотой асуудал манай улсад их байгаа. Нийгэм бодлогын хорооны дарга байх үед гүйцэтгэлийн аудит хийхэд манай улс эмийн бодлогоо алдсан, эм салбарт 4-5 ААН монополи байгаа гэсэн дүгнэлтүүд гарч байсан. Үүнийг манай түр хороо бодит байдлаар гаргаж ирж, таслан зогсоох зорилготой.

1.4 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт тусгаж байгаагаас 60 орчим хувь нь эм худалдан авахад зарцуулагдаж байна. Жишээлбэл 2021 онд 88 ААН 490 тэрбум төгрөгийн эм импортоор авсан. Харин 2022 онд 132 ААН 790 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн. Үүнтэй холбогдуулан эмийн импорттой холбоотой чанарын талаар мэдээлэл байхгүй. 

Эмийн үнийн хөнгөлөлтөд 2019 онд 33 тэрбум төгрөг, 2020 онд 35 тэрбум төгрөг, 2021 68.9 тэрбум төгрөг, 2022 онд 80 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл энэ хөнгөлөлт гар дээр очихоор байхгүй байна. "Хөнгөлөлтөд орсон эм эмийн санд байхгүй, манайд үүнтэй төстэй эм байна" гэсэн гомдол иргэдээс ирж байгаа. Тэгэхээр үүнийг хянах нь чухал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    Эмийн мафи
    2023 оны 12 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 58 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 32 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 20 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 36 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 49 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 5 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 18 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 0 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 1 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 2 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 3 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 4 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 6 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 7 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 9 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 10 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 11 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 17 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 19 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top