x

Игавахара Масарү: Парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.Игавахараг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсон ноён М.Игавахарад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу туршлагатай дипломатч ажиллах болсонд баяртай байна гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсын стратегийн дотно түнш, ”гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улсад ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд Япон Улсын төр засаг, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн гүнээ талархдаг гэв. Мөн манай хоёр улс ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулснаар ирэх 10 жилийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болсон гэлээ.

Элчин сайд Игавахара Масарү Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орнуудын хэлтэст олон жил ажиллахдаа Япон, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байсан бол эдүүгээ уг зорилтыг өөрийн биеэр үргэлжлүүлэх болсонд туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд манай хоёр улс хооронд байгуулагдсан Стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах, улмаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахад томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Түүнчлэн 2022 онд Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр манай хоёр улс "Стратегийн харилцаа"-гаа "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр болсонд туйлын баяртай байна. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан манай хоёр улсын төр, засгийн өндөр, дээд түвшний айлчлал харилцан зохион байгуулагдаж, ойг жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байна. Бид дараагийн тавин жилийн харилцааны бодлого, чиглэлийг тодорхойлоход Монгол Улсын Их Хурлын зүгээс “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнд ноён Элчин сайдыг нягт хамтран ажиллахыг хүсье. Геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог, цөөн хүн амтай, асар уудам газар нутагтай манай орны хувьд Япон маягийн зохицуулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого илүү тохиромжтой юм. Олон улсын геополитикийн ээдрээт нөхцөл байдлаас үүдэлтэй үнэ, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь дэлхийн улс орнуудын нэгэн адил манай улсын хувьд ч амаргүй сорилт болж байна. Бид татварын реформ хийхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас ээлжит “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Японы талаас төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулахад Элчин сайд та анхаарч ажиллахыг хүсье. Таны бүрэн эрхийн хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Талууд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 21 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 55 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 43 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 0 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 12 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 29 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 24 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 25 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 26 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 26 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 27 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 29 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 30 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 32 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 34 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 40 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 42 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top