Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан намын залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган өчигдөр болж, шинэ ерөнхийлөгчөө тодрууллаа.
АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ажлаа өгөхөөр шийдэж, мэдэгдсэнээр ээлжит сонгууль болсон юм. Энэ удаагийн сонгуульд "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн.
Улмаар Б.Ган-Очир олонхын санал авч, АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Ийн Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд тэргүүтэй удирдлагын баг дараагийн шинэ ерөнхийлөгчид тамгыг албан ёсоор гардууллаа.