x

17-65 насны иргэдийн 96 хувь архи, тамхи хэрэглэдэг, хөдөлгөөн хийдэггүй, артерийн даралт ихсэлттэй

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн амын эрүүл мэндийн асуудлаар дараах мэдээллийг хийлээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан: 

-"Манай улс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааныг 20 жил дараалан судлахад хүн амын дөрөвхөн хувь нь ямар нэгэн эрсдэлгүй. 17-65 насны 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй буюу архи уудаг, тамхи татдаг, хөдөлгөөн хийдэггүй, артерийн даралт ихэссэн. Дэлхийн 168 орноос улаан хоолойн хавдар, элэгний хавдраараа нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдраар дөрөвдүгээрт орж байна. 

Эрүүл мэндийн боловсролын асуудал нь бүлэг хүмүүст зориулж хөтөлбөртэй явдаг. Өмнө нь манай салбар зан үйл нь нэгэнт тогтчихсон 17-45 насны хүмүүс рүү чиглэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь алдаа байсан. 

Монгол Улсын хоол тэжээлийн VI судалгааг дуусгаад байна. Насанд хүрсэн хүмүүсийн хооллолт, зан байдал, халдварт бус өвчний эрсдэл ямар байгаа талаар аймаг, сумдаар нь гарч ирнэ. Хатгалд байгаа хүнд агаарын бохирдол ярихаар наалдахгүй. Иймд тухайн хүний оршин байгаа газрын эрсдэлт хүчин зүйл, юун дээр анхаарах вэ гэдэг зөвлөмжийг хүргэхээр ажиллаж байгаа" гэв. 

Өнөөдрийн хэлэлцүүлгээр мөн хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61 зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулсны эцэст хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 58 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 32 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 20 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 36 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 49 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 5 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 18 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 0 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 1 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 2 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 3 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 4 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 6 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 7 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 9 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 10 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 11 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 17 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 19 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top