x

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо

Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад тус  бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар оролцсон.

Энэ удаагийн уулзалтад  “Өнө Мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тус  төслийн багийн мэргэжилтнүүд таницуулга хийв.  “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

Энэхүү төсөл нь харилцан тохиролцож байгуулсан гэрээ, хэлэлцээрт үндэслэн тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний эргэн тойрны  газрыг хамгаалах, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн 198 сая ам.долларын төсөв бүхий хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр 2021 оноос хойш Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллага манлайлан ажиллаж байна.

Тус байгууллага нь 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдтэй хамтран улс орон даяар хамгаалах шаардлагатай чухал газруудын зураглалыг гаргасан. Түүнчлэн олон нийттэй зөвлөлдөн, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн, Тосон, Хулстайн байгалийн нөөц газарт бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн хэмээн танилцууллаа.  

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа байгаль хамгааллын чиглэлтэй уялдуулан, олон орны туршлагыг үндэслэн хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэн буй орчноо танин мэдэх зорилготой цогцолборыг байгуулах санал дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлснээр байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайгаас сүйдсэн газар нутгийг сэргээх, байгалийн унаган төрхийг хамгаалахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 56 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 31 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 18 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 35 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 47 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 4 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 17 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 59 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 0 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 1 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 2 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 3 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 5 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 6 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 7 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 9 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 10 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 15 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 18 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top