x

Х.Болорчулуун: Гол нэрийн 19 бүтээгдэхүүний импортын татварыг 20 хувь хүртэл нэмнэ

Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн. Мэдээллийн товчийг хүргэж байна.  

Х.Болорчулуун:

-"Хүнсний хувьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 36 дугаар тогтоол гарсан. Энэ нь гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангаж, бэлтгэх зорилттой. Задалбал 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улс хүнсний ногоогоо 85 хувь хангасан. Ийм байхад гаднаас ногоо аваад яах билээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. 2026 он хүртэл жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдөр гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй. Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй. 

Улс оронд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нь хөнгөлөлттэй зээл мөнгө өгөхөөс илүү зах зээлээ хамгаалж гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах явдал байдаг.

Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувь байсан импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь манай улсын үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж чадахгүй. 50, 100 хувийн импортын татвартай улс орнууд олон байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    тэнэг мал уих аас зайлбал таарна!
    2023 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top