x

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Шахин Мустафаевыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг судлалын академитай 2014 онд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр, энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид эл салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс Түрэг угсааны улсуудын байгууллагын нийт гишүүн, ажиглагч орнуудтай найрсаг харилцаатай, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ нь Олон улсын Түрэг судлалын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал суурь болж байгааг дурдлаа.

Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад Улсын Их Хурлын даргад баяр хүргэж, амжилт хүсээд Олон улсын Түрэг судлалын академийн талаар товч танилцуулав.

Тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг тэмдэглээд, өнгөрсөн жил хоёр академи хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлснийг сонордуулсан юм.

Ноён Шахин Мустафаев энэхүү чуулга уулзалт нь Алтай язгуурын хэл, соёл, түүхийн улбаа нэгтэй улс үндэстнүүдийн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг онцолсон. Мөн Олон улсын Түрэг судлалын академийн хувьд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэлээ.

Уулзалтын үеэр талууд Олон улсын Түрэг судлалын академид Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана саяхан “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 2 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 3 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 6 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 13 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 14 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 15 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 16 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 18 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 19 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 20 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 21 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 24 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 1 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 2 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 3 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 4 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 7 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top