x

Монгол, Франц сансар судлалын салбарт хамтран ажиллана 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар ярилцсанаа онцлов.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нотлов.

Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

Талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Сансар судлалын салбарт хамтран ажиллана 

Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг францын тал дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талууд Хамтарсан тунхаглал гаргав.

Энэ тунхаглал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хаах (172.69.252.155)
    худлаа далдгасан новшнууд
    2023 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 3 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 5 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 6 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 11 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 16 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 17 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 17 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 18 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 21 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 22 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 23 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 24 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 26 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 4 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 5 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 6 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 7 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 9 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top