x

Баянзүрхийн түшээ Э.Бат-Амгалан “баар”-аа ордонд ажиллуулдаг уу?!

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч мягмар гаригийн хуралдаанд согтуу орж танхимын зарим нөхдөдөө агсам тавьсан нь олон нийтэд хүрлээ. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд согтуу орж ийн агсамнаж байгаа нь арай л хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Төрийн түшээ хүний ёс зүй, хариуцлага гэж түүнд ер нь байна уу. Бүр ядах нь ээ л сонгогчдынхоо итгэлийг дааж чихнээс нь хонх уяхгүй байх эрмэлзэл алга уу.

Уг нь төрийн байгууллага, тэр дундаа Монгол төрийн ордон өөрийн гэсэн сахих дэг журам, сахилга баттай. Үүнийг нь хууль тогтоомжуудад тодорхой заачихсан байгаа шүү дээ. Тухайлбал, нэг жишээ дурдъя. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Зам, тээвэр хөгжлийн яамны ажилчид албан газартаа архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн халагламаар, харамсмаар тохиолдол гарсан. Ингээд Засгийн газраас төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон. Хэрвээ нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах тогтоол гаргаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилт өнөөдөр хаана байна вэ. Эсвэл тухайн үеийнхээ уур амьсгалыг аргацаах гэсэн хэдхэн хоногийн настай тогтоол байв уу. Ер нь цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж, өөрийн биеэр үлгэрлээд сууж байх ёстой төрийн түшээд олны өмнө, тэр дундаа Монгол төрийн ордонд ийн хуулийг уландаа гишгэж сагсалзаж, тавтиргүйтмээргүй байна. Сонгогчид түүнд хууль тогтоох дархан эрх өгснөөс хууль руу нулимах эрх өгөөгүй билээ.

Хууль, журамтай Монгол Улсад бүгд л хуулийн хүрээнд аж төрөх ёстойг төрийн түшээд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Эсвэл төрд очсон гээд хуульд захирагдахгүй болчихдог баймааргүй юм.

Ямартаа ч Э.Бат-Амгалан гэж гишүүн байдгийг агсам согтуугаар нь олон нийт таньж авлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 350 гаруй мянган хүнээс сонгогдсон гишүүн юм байна. Сонсох нь ээ Э.Бат-Амгалан гишүүн баар ажиллуулдаг бололтой юм гэнэ. Агсам согтуу тавьж байгааг нь харахад тэрбээр баараа Монгол төрийн ордонд авч ирээд ажиллуулдаг юм уу даа. Ер нь бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл үг дуугүй явсныг нь бодоход баарандаа баармен хийгээд үг хэлэх завгүй явдаг бололтой юм аа даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Llmööö Llmööö (172.71.160.78)
    Hunii zurag hamaagui avch hun doromjilj gutgehen bolimoor ym suuliin ued arai l baina hussenee hunii zurag avch heruul hiudeg
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 7 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 53 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 2 цаг 5 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 2 цаг 14 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 2 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 2 цаг 24 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 2 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 35 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 39 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 2 цаг 45 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 14 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 14 цаг 28 мин Долгион бид хоёр 14 цаг 34 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 14 цаг 55 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 16 цаг 6 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 18 цаг 9 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 18 цаг 11 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 18 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 18 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top