Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 31 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 07-р сарын 01-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 07-р сарын 01-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, ихэнх хугацаанд зарим үед борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.