Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
Хошууч генерал цол хүртсэн:
- Чимэдгочоогийн Цогтжаргал – Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал
Бригадын генерал цол хүртсэн:
- Дагвын Дугаррагчаа – Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа
- Сүхээгийн Баяр-Очир – Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа
- Хоохдойн Батсайхан – Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа
- Цэвээнхүүгийн Буяндэлгэр – Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа